Олон дайн эхэлсэн түүхт өдөр

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНЗУЛ “Зууны нэг өдөр” буландаа бид энэ өдөр дэлхий дахинд болж байсан онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Энэ олон үйл явдал  болсон ч тэр дундаа зэсэгт хүчний салбарт томоохон өөрчлөлтүүд гарч, Ирланд, Ирак зэрэг улс оронд зэвсэгт тулаан гарч байжээ. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хар арьст тоглогч талбайд гарч иржээ 1550  онд одоогийн Чилийн нутагт дэвсгэрт Испанийн 700 гаруй цэрэг Педро де Валдивиагийн удирдлага дор Мапуче омгийн 60 мянган  цэрэгтэй цуст тулаанаа эхлүүлж байжээ. Мөн 1689 онд Ирландад дайн дэгдэж байв. 1811 онд Францын маршал Мишель Ней Англи-Португалийн цэргийн хүчийг Рединагын тулаанд буулган авчээ. 1864 онд Америкийн иргэний дайн: Улаан голын ойролцоо АНУ-ын тэнгисийн цэрэг 13 хуягт онгоц, долоон буутай завиар хүчээ зузаатгажээ. Харин 1881 онд дэлхийн спортын  түүхэнд нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хар арьст тоглогч талбайд гарч иржээ. Шотландын шигшээ багийн Эндрью Уатсон анхны тоглолтод оролцсон байна. 1885 онд  Францын цэргийн хүч Вьетнамын Баг Нинь хотыг эзлэн авчээ. 1894 оны энэ өдөр мөн дэлхийн хэдэн сая хүнийг “дурлуулж” чадсан амтат кола ундааг “Кока-Кола” компани  анх удаа шилэн лонхонд савлан худалдаалж эхэлсэн байна. 1912 онд АНУ-д Охидын скаут байгуулагдсан байна. 1918 онд одоогийн ОХУ  Хаант Оросын нийслэлээр 215 жил оршин тогтносон Санкт Петербург хотын нийслэл хотын статусыг буулгаж, Москваг нийслэл хотоороо дахин нэрлэжээ. Америкийн иргэний дайнд 620 мянган  цэрэг амиа алджээ Америкийн иргэний дайн (1861–1865) буюу Муж улсуудын хоорондох дайн иргэний дайн гарсан юм. Өмнөдийн боолчлолыг устгаагүй 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн холбооны улс байгуулснаа зарласан. Тэд Жефферсон Дэвисээр удирдуулан АНУ-ын холбооны Засгийн газрын эсрэг ("Нэгдсэн Улс") тулалдсан бөгөөд холбооны засгийн газрыг бүх чөлөөт муж улсууд болон хилийн боолчлол бүхий таван муж улс дэмжиж байв. 1860 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Абрахам Линколноор удирдуулсан Бүгд Найрамдах Нам боолчлолыг одоо байгаа муж улсуудаас цааш дэлгэрүүлэхийн эсрэг сонгуулийн кампанит ажлаа өрнүүлсэн. Энэ сонгуульд Бүгд Найрамдах Нам ялсны дараа Линколныг 1861 оны 3 дугаар  сарын 4-нд албаа хүлээж авахаас өмнө Өмнөдийн 7 муж улс Нэгдсэн улсаас салснаа тунхаглажээ. Засгийн эрхээ өгч, авалцаж байгаа талууд хоёулаа энэхүү салан тусгаарлалтыг Нэгдсэн Улсын эсрэг боссон хэрэг гэж үзжээ. Америкийн иргэний дайн АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болсон бөгөөд нийт 620,000 цэрэг амиа алдаж, тодорхойгүй тооны энгийн иргэд алагдсан юм. Дайны үр дүнд АНУ-д боолчлолыг устгаж, Нэгдсэн Улсыг сэргээн байгуулж, холбооны засгийн газрын үүргийг бэхжүүлсэн. Америкийн иргэний дайны нийгэм, улс төр, эдийн засаг, арьс өнгөний асуудал АНУ-ын сэргээн босголтын үеийг хэлбэржүүлсэн бөгөөд XXI зуунд ч нөлөөллөө үзүүлсээр байна. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05