Энэ өдөр дэлхийн түүхэнд

2020-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Зууны нэг өдөр

Б.ОЮУНЗУЛ -1702 он. Англид анхны "The Daily Courant" сонины анхны дугаар хэвлэгдэж байсан хэвлэл мэдээллийн салбарын анхны нэгэн томоохон үйл явдал болсон байна. -1708 он. Английн хатан хаан Анна Шотландын хүчний байгууллагыг шинэчлэх хуульд гарын үсэг зуржээ. -1851 он. алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн "Риголетто" дуурь Венец хотны тайзнаа анх удаа тавигдав. -1861 он. Америкийн иргэний дайн: Эх газрын Америкийн анхны үндсэн хууль батлагдав. -1864 он. Английн Шиффельд хотод үер бууж 238 хүн амиа алджээ. -1872 он. Их Британийн нутаг дэвсгэрт олдсон хамгийн том нүүрсний уурхайг бүтээн босгох ажил Өмнөд Уэльсд эхлэв. -1879 он. Японы Рюүкюүгийн хаант улсын хаан Тай Шо эрх мэдлээсээ татгалзаж, тус хаант улс Японы нэгдсэн захиргаанд шилжжээ. Энэ өдөр Монгол Улсын түүхэнд -1757 он. Оросоос Манжийн эсрэг тэмцэлд тусламж гуйхаар явсан Хотгойдын шадар ван Чингүнжав Манжид баривчлагдав. Тэр даруйдаа Чингүнжавын гэр бүлийг эхнэр, хүүхдийнх нь хамт Бээжинд цаазлан хороосон байна. -1913 он. Оросын Гадаад явдлын сайд Сазанов Монголын төлөөлөгчдийг Петербург хотноо хүлээн авч уулзав. Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал төрсөн юм. Түүний хувьд  Кюүшюү башёгийн 15 дахь өдөр буюу 2019 оны хамгийн сүүлийн барилдаанд залуу Озэки Такакейшог итгэл төгс ялж 14 даваа, нэг унаатай 43 дахь удаагаа түрүүлсэн юм. Японы Эзэн хаан болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга болж сүмогийн түүхэнд тодоор бичигдсэн Монголын нэгэн алдартан билээ. -1991 он. Увс аймгийн Баруунтуруун суманд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа төрсөн байна. Жүдо бөхийн 57 кг  жинд олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, ААШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн, Монгол Улсын эмэгтэй жүдоч гээд хүртсэн гавьяа шагналыг дурдаж дуусашгүй. Д.Сумъяа дэлхийн шилдэг аваргуудыг ялж алтын дайтай мөнгөн медаль хүртэж, Монголын медалийн салхийг амжилттай хагалж байсан. Энэ нь дэлхийд өөрийгөө, Монгол Улсыг хаана явааг таниулсан том амжилт байсан. Түүний авсан мөнгөн медаль манай эмэгтэй жүдо бөхийн түүхэнд олимпийн анхны медаль гэдгээрээ нэгэн шинэ хуудас нээж, түүх бүтээсэн. Эх сурвалж www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05