Сөүлд коронавирусын томоохон халдварын голомт илрүүлжээ

2020-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Өмнөд Солонгос улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 7755-д хүрчээ-

Д.ЭНХЭЭ Сөүлийн нэгэн дуудлагын төвийн ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүн 90 хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авчээ. Лхагва гаригт Өмнөд Солонгосын нийслэлийн захирагч Пак Вон Суны мэдэгдсэнээр энэ бол тус хот дахь халдварын томоохон голомт болсон ажээ. Тус төв даатгалын компанийн мэдлийнх бөгөөд нийслэлийн Куро-гу тойргийн Силлим-дон дүүрэгт оршдог аж. Өндөр барилгад нийтдээ 550 хүн ажилладаг бөгөөд тэдгээрээс коронавирусын шинжилгээ авч байгаа юм байна. Уг компанийн хоёр ажилтан Дэгү хотод олныг хамарсан өвчлөл дэгдээсэн шашны Шинчёнжи сүмтэй холбоотой болохыг тогтоожээ. Гэхдээ эдгээр хоёр ажилтан вирус тээгч биш болохыг шинжилгээний дүн харуулсан хэмээн Пак Вон Сун онцолжээ. Лхагва гаригийн байдлаар Өмнөд Солонгос улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 7755, нас барсан хүн тоо 61-д хүрчээ. 288 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05