Б.ОТГОНСҮХ: Автобусны ариутгал, цэвэрлэгээн дээр АЖЛЫН ХЭСЭГ тогтмол ажиллаж байна

2020-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Корона вирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үүрийн 04:00 цаг хүртэл автобусны баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.
Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлээгний явцын мэдээг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхэд тогтмол танилцуулж үүрэг чиглэл авч ажиллаж байгаа хэмээн албаныхан хэллээ.
Корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар Засаг даргын орлогч Б.Отгонсүхээс тодруулахад "Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автбусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд  нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж  байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа.  Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Энэ эрсдэлтэй цаг үед нийтйн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай байгаа юм. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасч 190 орчим мянган зорчигч давтагдсан тоогоор нийтийн тээврээр зорчсон байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ауйн нэгжүүд хичээж ажиллаж байна." гэлээ. Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05