Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амарын хэлсэн онцлох эшлэлүүд

2020-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амарыг урьж, ярилцсан билээ. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-Монгол Улс гурван сая 327 мянга гаруй хүн амтай. Эдгээрийн 30 орчим хувь нь 15-35 насны залуус бол 1.6 сая нь 0-18 насныхан. Мөн 865 мянган өрх айл бий. Тэгвэл манай агентлаг хүн амын томоохон төлөөлөл болох энэ гурван хэсгийн хөгжил, хамгааллын асуудлыг бүрэн хариуцаж ажилладаг. Бүтцийн хувьд энэ гурван газрыг нийлүүлж, хэрэгжүүлэгч агентлаг байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ бол салбарын бодлогыг зангидаж, харилцааг зохицуулахад маш том түлхэц, чухал алхам болсон.

-Олон нийтийн дунд шүүмжлэл байдаг л даа. Монголын төр хүүхдээ, гэр бүлээ, залуучуудаа, ахмадуудаа хамгаалж чадахгүй байна гээд л… Тэгвэл одоо энэ байдал өөрчлөгдсөн гэж хэлнэ. Тодруулбал, өнгөрсөн онуудад хүүхдийн эрх, хамгаалал, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиудад тодорхой өөрчлөлт орж, шинэчлэл хийсэн. Үүнийг тоон дүнгээр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гурван том хууль, салбарын 10 гаруй хуульд нийтдээ 180 гаруй зүйл, заалтыг өөрчилсөн байна.

-Хүүхэд хамгааллын асуудал бол маш чухал. Яг өнөөдрийн байдлаар гэхэд шинэ коронавирусын халдвараас болж дэлхий нийт онц байдал зарлаад байна. Төр засгийн хувьд ч ялгаагүй, энэ аюулт тахалыг оруулж ирүүлэхгүйн тулд бүхий л арга хэмжээг авч, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэн хүн гээд бүгд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Агентлагийн хувьд мөн л ялгаагүй. Энэ онцгой цаг үед үүрэг хариуцлагаа өндөржүүлсэн.

-Өнөөдрийн байдлаар улс даяар 32 хөгжлийн төв байгуулсан, ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд ч хүчирхийллийн төрөл, хэлбэр, урьчилан сэргийлж авах арга хэмжээг ч тодорхой болгосон. Хүүхэд хамгааллын  хариу үйлчилгээ, авч буй арга хэмжээнд бүх тодорхойлолт, үйлчилгээг бүрэн дүүрэн орууллаа. Гэхдээ залуучуудын хөгжлийн төвийн асуудал дээр төсөв санхүү, байгууллагын бүтэц, тухайн хөгжлийн төв нь ийм төсөвтэй, тийм хэлбэрээр ажиллана гэх зэрэг зохицуулалт дутагдалтай байгаа нь үнэн.

-Миний баримталж буй гол бодлого бол хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжил, сэтгэлгээнд нь эерэг нөлөөлөл бий болгож ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь салбарынхаа цаашдын “нүүр царай”-г нийгэмд тодорхой өнгө төрхтэйгөөр бий болгоно.

-Сүүлийн үед гэр бүлийн үнэ цэн буурч байна, салалт нэмэгдсэн гэх болсон. Уг нь нийгмийн анхны нэгж  нь гэр бүл. Гэр бүл тогтвортой, аз жаргалтай, орлоготой, амьдралын стрессгүй байж нийгэм маань сайн сайхан болно. Иймээс гэр бүл рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг “Зөв үйлдэлтэй” гэсэн агуулгаар явуулна.

-Мөн “Монгол гэр бүлийн нэвтэрхий толь”-ийг бүтээхээр ажиллаж байна. Энэ ном өв соёл, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, өрх гэр бүлийн төсөв санхүү гээд хүний амьдралын бүхий л асуудлыг шингээсэн толь байх юм. Үнэндээ энэ бүхэн улс эх орны хөгжилтэй шууд холбоотой асуудал.

-Ер нь манай салбарт байгаа бүхий л асуудлын цаана архины хамаарал гэдэг зүйл байдаг. Бараг 80-90 хувь нь шүү. Архинаас болж хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна. Хамгийн аймшигтай нь хүүхэд өртсөн бэлгийн хүчирхийллийг холын, танихгүй хүмүүс биш харин ойрын хүмүүс нь үйлддэг гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр энэ чиглэлд судалгаан дээр суурилсан нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч ажиллах юм. Дахин хэлэхэд гэр бүлээ эхнээс нь зөв төлөвлөх, хариуцлагатай иргэнийг бий болгоход манай хөгжлийн газар анхаарч ажиллах ёстой.

-Ингэж чадвал зөв иргэнээс зөв дадал зуршил, зөв гэр бүл, зөв нийгэм бий болох учиртай. Ер нь манайх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлыг 100 хувь руу дөхүүлж  ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Энэ салбарт маш олон ТББ үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудын чиглэлд гэхэд 80,  хүүхдийн эрх, хамгааллын чиглэлд 100 гаруй ТББ байна. Тэд юу хийж байна вэ гэдэгт мөн л үнэлгээ дүгнэлт хийнэ. Төрөөс энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодорхойлно. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мэргэжлийн холбоодын тухай хуулийг боловсруулан батлуулах гэж байгаа юм билээ. Хууль эрх зүйн орчин сайжираад ирэхээр зохицуулалтууд тодорхой болох байх. ТББ-ууд сайн ажиллаж байвал бид хамтарна.

Эх сурвалж:www.polit.mn 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05