Д.Отгонбаяр: Бүсгүйчүүд гэлтгүй хүүхдүүдийн төлөө дуугаа өргөсөн

2020-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Оюунзул Энэ удаагийн “Утасны анд” буланд “Хурд” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Д.Отгонбаярыг урилаа. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн амралтын өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хурд” хамтлаг “Буцааж нэхэхгүй хайр” сайн санааны хандивын тоглолтоо хийлээ. Энэ талаар? -Баярлалаа. Манай хамтлагийн зүгээс иргэний үүргээ биелүүлж эх орноо гэх халуун сэтгэлийн үүднээс “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо хийлээ. Монголын урлаг, уран сайхны хүмүүсээ төлөөлж, монгол түмнээ магтан дуулж энэхүү аймшигт халдварт өвчний эсрэг тэмцсэн. Монгол түмний эв нэгдэл, монгол хүмүүс Монголдоо хайртай, хүн хүнээ хайрлах энэ бүх зүйлийг шингээхийг хичээж ажилласан. Тоглолт маань үнэхээр гайхалтай, амжилттай болсон. -“Хурд” хамтлаг жил бүр бүсгүйчүүддээ зориулж тоглолт хийдэг. Энэ удаагийн тоглолтын онцлог? -Бид жил бүр бүсгүйчүүддээ зориулж тоглолт хийдэг. Энэ удаа тоглолтоо онлайнаар хийлээ. Дан ганц бүсгүйчүүд гэлтгүй хүчирхийлэлд өртөж буй олон бяцхан хүүхдийг хамгаалах, тэдний төлөө дуу хоолойгоо өргөсөн юм. Мөн хүмүүсийг ч гэсэн энэ харгис хүчирхийллийн эсрэг эх орноо хайрлаж, хамгаалахын төлөө бидэнтэй нэгдсэнд их баяртай байна. Бид тоглолтын эхэнд хэлсэн энэ тоглолтын ашгийг улсдаа өгнө гэж. Одоо нийт 250-аад сая төгрөг цуглаад байна. -Удахгүй цэргийн баяр болно. “Хурд” хамтлагийн зүгээс эрчүүддээ ямар бэлэг барих вэ? -Одоогийн байдлаар бидэнд төлөвлөсөн зүйл алга. Саяны тоглолтыг ер нь бүх хүнд зориулж хийсэн гэхэд хилсдэхгүй. Мэдээж эр цэргийн баярыг “Цэргийн бодол” дуугүйгээр төсөөлөшгүй. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05