Шударга сонгуулийн төлөө төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэв

2020-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр УИХ-ын ээлжит сонгуулиар шударга өрсөлдөх, төр засгаа үнэн зөв, шударгаар эмхлэн байгуулах, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах үүднээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хуралд Шударга сонгуулийн төлөө иргэдийн нэгдэл ТББ, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа, Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан, иргэдийн төлөөллөөс бүрдсэн төлөөлөл оролцлоо. Уг шаардлагад дараах мэдээллийг дурдсаныг онцлов. “Монголчууд бид ардчилсан үндсэн хуультай болсон цагаас хойш даруй 28 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоон удаагийн, УИХ-ын долоон удаагийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн долоон удаагийн болон тодорхой тооны нөхөн, дахин сонгуулиудыг хийжээ. Сонгууль бүрийн дараа иргэд сонгогчдын зүгээс сонгуульд оролцсон нам эвсэл, нэр дэвшигчид сонгуультай холбоотой хууль тогтоомжуудыг зөрчсөн тухай гомдол, маргаан үүсгэдэг. Харамсалтай нь эдгээр асуудал шийдэгддэггүй. Хууль зөрчсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээхгүйгээр үл барам хууль тогтоох болон шат шатны төлөөллийн байгууллагуудад сонгогдон ажилладаг жишиг нэгэнт тогтжээ. Энэ нь эхэндээ цөөн байсан бол 2008 оны УИХ-ын сонгуулиар даамжирч иргэний үнэмлэхийн ар дахь гэрийн хаягийн наалтыг хууль бусаар нааж ашиглан сонгуулийн үр дүнд нөлөөлснөөс таван хүний амь эрсэдсэн “Долдугаар сарын 1”-ний үйл явдал болж өнгөрсөн юм. Түүнчлэн 2012 оны УИХ-ын сонгуулиар ил цагаандаа гарч бэлэн мөнгө тараан сонгогчдын саналыг худалдан авч сонгуультай холбоотой хуулийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон атал одоогийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцолгүй тэдний бие төлөөлөгчдөд ял үүрүүлэн өөрсдийнх нь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн УИХ-ын дэргэдэх Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нийлүүлсэн. Улмаар улсын бүртгэлийг будилуулж “Сонгогчдын нэрийн жагсаалт”-д сонгогчийн нэрийг давхардуулан бичиж, олон хэсгийн хороонд хурууны хээгээ уншуулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд санал өгөх “Явдаг царцаа”-г бий болгон сонгуулийн дүнд нөлөөлсөн байж болзошгүй болоод байна. Үүндээ төрийн байгууллагууд, түүний дотор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг ашигласан. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” мөн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байхад тухайн үеийн МАН-ын дарга Миеэгомбын Энхболд нар зөвхөн хотын захиргааны алба, албан тушаалыг зарах “60 тэрбум”-ын хэрэг гэгчийг үйлдсэн боловч гэм зэмгүй үлдэж байна. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах нь гэмт хэрэг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үйлдэл юм. Иймээс УИХ-ын ээлжит сонгуулиар төр, засгаа үнэн зөв, шударгаар эмхлэн байгуулах, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах үүднээс дараах шаардлагыг Та бүхэнд хүргүүлж байна” гэв. Мөн шаардлагад “2020 оны УИХ-ын сонгуулийн “Сонгогчдын нэрийн жагсаалт” нь нэрийн ямар нэгэн давхцалгүй, сонгогчийн овог нэр, регистрийн дугаар тухайн сонгогчийн зураг, хурууны хээтэй тулж байгаа эсэхийг олон нийтэд ил тод мэдээлэх. Сонгогчийг сонгох эрхээ хэрэгжүүлэхэд зориуд саад учруулсан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эд хөрөнгө, мөнгөөр татаж саналыг нь худалдан авах, авахаар завдсан нэр дэвшигчийг 5-10 жилээр хорих ялаар шийтгэх хууль батлуулах. Сонгуулийн санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан, өдөөн хатгасан, дэмжсэн, санал хураалтын дүнг өөрчилсөн, буруу гаргасан сонгууль зохион байгуулах албан тушаалтанг 5-10 жилээр хорих ялаар шийтгэх хууль батлуулах. Сонгуулийн санал хураалтын дүнг гаргахдаа нээлттэйгээр гараар тоолох хууль батлуулах” гэх мэт саналуудыг илүүтэй тусгаж өгчээ. Хуралд оролцогчид “Бид шаардлагынхаа хариуг хуулийн хугацаанд заавал өгөхийг шаардах болно” гэв. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05