АТГ-аас хандивтай холбоотой зөвлөмж хүргүүлэв

2020-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Шинэ төрлийн “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэхэд зориулж Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд Эрүүл мэндийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр бэлэн мөнгө болон эд материал хандивлах, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа билээ. Хэдийгээр хандив, тусламжийг сайн дурын үндсэн дээр үзүүлдэг боловч төрийн байгууллага, албан тушаалтанд тэдгээрийг хүлээн авах, захиран зарцуулахтай холбоотойгоор тодорхой хязгаарлалт тавигдаж, үүрэг хүлээлгэдэг. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай зэрэг хуульд хандив хүлээн авах, зарцуулах, ил тод тайлагнах, мэдээлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт тусгагдсан. Тухайлбал, хандив авахын өмнө дээд шатны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байх, хандив өгсөн этгээдтэй холбоотой шийдвэрийг хоёр жилийн хугацаанд гаргахгүй байх зэргийг дурдаж болно. Иймд Авлигатай тэмцэх газраас тусламж, хандивын хөрөнгийг хуульд заасан хүрээнд хүлээн авах, зориулалтын дагуу зарцуулах, авлига, ашиг сонирхлын зөрчөөс урьчлилан сэргийлэх чиглэлээр Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид дээр дурдсан хууль тогтоомжийг чанд мөрдөх, орлого, зарцуулалтын талаар байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт энгийн ойлгомжтой байдлаар тухай бүр байршуулан иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийн тайлан гаргах, төсвөөс санхүүжүүлтийн зарцуулалтад тавигдах шаардлагыг нэгэн адил баримтлан хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллахыг зөвлөе. Энэхүү зөвлөмж нь иргэд, олон нийтийн зүгээс хандив, тусламжийн дүн, зарцуулалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих, хамтран ажиллахад дэмжлэг болох юм гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээллээ.    
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05