НОК: Барааны зах болон бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 16-ныг хүртэл хязгаарлана

2020-03-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаж, Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг өглөө.

Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, Улаанбаатар хотод ажилладаг амралт, сувиллын газрууд болон зарим хувийн эмнэлгийг ажиглах, тусгаарлах байр болгох зохион байгуулалт хийх юм. Одоогоор дүүргүүдийн Онцгой комисс эмнэлэг, амралт, сувиллын газруудын жагсаалт гаргаж, судалгаа хийж байгаа аж. Мөн барааны зах, бөөний худалдааны төвүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны 7.00 цаг хүртэл хязгаарлах, зарим төрийн албан хаагчийг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Харин хүнсний болон ахуйн барааны захууд хэвийн ажиллах юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн улсаас ирсэн иргэнтэй албан болон албан бусаар уулзахгүй байх, харилцаа холбооны бэлэн байдлыг хангахыг төр, захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Түүнчлэн түргэн хоолны болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд ариутгал хийх, Францын иргэний зорчсон байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон хүмүүсийн судалгааг гарган, шинжилгээнд хамруулахыг мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын байгууллагад үүрэгдсэн юм. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийг энэ сарын 16 хүртэл тусгай маршрутаар зорчуулах асуудлыг судлах, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг судлахаар боллоо. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05