С.Эрдэнэ: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шалгуулна

2020-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөрмэдээлэл хийлээ. АН-аас УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлжээ. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэр гэж тэд үзэж байгаа юм байна.  Тиймээс цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардлаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна. Өмнө нь УИХ дээр танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулсан. Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлж байгаагаар нэг тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа байна. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байгаа учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв гэж үзжээ. -Таныг прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн гэх мэдээлэл  гарсан.  Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу? -Сонгууль дөхөөд ирэхээр ийм гүтгэлэг маш хүчтэй явагддаг. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдаж, мэдүүлэг, тайлбар өгөөгүй. Прокурорын байгууллагаас энэ талаар надад мэдэгдээгүй. Би хаана, хэнд, ямар хохирол учруулсан юм бэ. Тэр баримтаа гаргаад ир. Тэгэх юм бол надад хариуцлагаас зугтаагаад байх зүйл алга. -Танай намын ахлах зөвлөх З.Энхболд Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг нарын хүмүүс луйварчин гэсэн мэдэгдэл хийсэн. Та нарын байр суурь яагаад өөр өөр байгаа юм бэ? -АН-тай холбоотой төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуулийн байгуулага шалгах тохиолдол нэлээд байгаа.  Мөн Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд АН-аас түдгэлзээд түүнээс хойш гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийг олж ир” гэж ярьсан. Эрх барьж байгаа юм бол өөрсдөө олж ир. Эрх барьж байгаа намд бүх эрх мэдэл нь байгаа.  Нам бол  дүрмийн хүрээнд ажилладаг. Хуулийн байгууллага шиг хэн нэгэн гишүүнтэйгээ холбоотой асуудлыг араас мөрдөж мөшгөөд явдаггүй. Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. -ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар 2020 оны сонгуульд нэр дэвшихээр намд татвараа төлсөн гэсэн мэдээлэл байна? -Манай намд хэн нэгэн хүн 100 сая төгрөг төлөөд, нэр дэвших гэж байгаа асуудлыг хаа хамаагүй ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ. Нэг зүйлийг тодорхой хэлье. Дээр дурдсан хүмүүсээс хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Хурц гэдэг хүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг хуулийн байгууллагад шалгуулна. Тэр хүн манай намыг харлуулах гэж ядахдаа мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон зүйл ярьсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж мөрдөн байцаалтын нууц задлаад сууж байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах ёстой. Эх сурвалж:www.polit.mn 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05