Путин, Эрдоган нарын уулзалтын тухай барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тойм

2020-03-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд Идлиб дахь нөхцөл байдлыг зохицуулах талаар Кремльд ОХУ – ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын саяхан хийсэн уулзалт байлаа. Хоёр лидерийн хэлэлцээрийн үр дүнд уулзалтаас Анкараг бодоход Москва илүү ихийг олж авлаа гэсэн дүгнэлтийг гадаадын олон сэтгүүлч хийжээ. Энэ тухай РИА Новости-гийн материалд дэлгэрэнгүй өгүүлжээ.   "Орос улс хүссэн бүхнээ авлаа" Хэлэлцээрийн үр дүнд оросын тал хүссэн бүх зорилгодоо хүрлээ хэмээн германы Deutschlandfunk радио мэдээлэв. "Туркийн тал бүс нутгийн тодорхой хэсэгт хяналт тавьж байна, оросын цэргийн цагдаа жийрэг бүс бий болгож байна. Ийм хөтөлбөр (сценари) нэг жил хагасын өмнө Сочид байгуулсан хэлэлцээрт үндэслэдэг бөгөөд энэ бол оросын ашиг сонирхолд нийцдэг, Москва хүссэнээ авлаа” – хэмээн герман сэтгүүлч тайлбарлав. Түүний бодлоор Орос улс Сирийн талаарх өөрийн зорилгодоо 2015 оноос аажим аажмаар хүрч байгаа аж. "Орос улс илүү чадал тэнхээтэй, Турк улс магадгүй, илүү ухаалаг, тайван байж, нөхцөл байдлыг илүү хол харж байж болох юм” – хэмээн уг материалд өгүүлжээ. Сирийн зөрчилд Москва Анкараг бодвол илүү ашигтай байр суурь баримталж байна хэмээн герман сэтгүүлч үзэж байна. Үүний хамт нөхцөл байдалд үзүүлэх оросын хөшүүргийн нөлөө хэмжээлшгүй юм хэмээн Deutschlandfunk мэдээгээ төгсгөжээ.   "Эрдоган ялагдал" Орос, туркийн лидерүүд Идлибт гал зогсоох талаар тохиролцсон явдлыг Анкарагийн бүтэлгүйтэл гэж үзэж болно хэмээн Францын Le Monde сонин бичжээ. "Гол шаардлагуудыг нь харгалзаж үзээгүй болохоор ерөнхийлөгч Эрдоганы хувьд хэлэлцээр ялагдал боллоо. Асадын дэглэмийн бүсэлсэн туркийн ажиглалтын цэгүүд болон тулаан эхэлсний дараах дүрвэгсдийн талаар баримт бичигт үг үсэг ч дурдаагүй байна. Хэдийгээр Анкара сирийн хүчнийхнийг ухрахыг шаардаж байсан ч эцэстээ Дамаск эзлэсэн нутаг дэвсгэрээ өөртөө үлдээж байна”  хэмээн өгүүлэлд дурджээ. Үүний хамт Путин хэдийгээр гол зорилгодоо хүрсэн ч Орос улс ялсан гэх мэдрэмж төрөхгүй байна хэмээн онцолжээ. Сонины газраас явуулсан асуумжид хариулсан шинжээчид хоёр лидерийн тохиролцоо хэврэг байх вий хэмээн болгоомжилж байгаа аж.   НУ-ын бүтэлгүйтэл" Хэлэлцээр эхлэхийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн тавьсан шаардлагыг Путин, Эрдоган нарын хэлэлцээр бүрэн дүүрэн зөрчиж байна хэмээн америкийн National Interest сэтгүүлд бичжээ. Өгүүллийн зохиогч үүнийгээ Вашингтоны “турк гамбитын бүтэлгүйтэл” хэмээн нэрлэжээ. "Иран, Орос улсын дэмждэг Асадын эсрэг америк – туркийн альянс байгуулах Помпеогийн ээлжит оролдлогод энэ хэлэлцээр хэрээс тавьлаа” – хэмээн өгүүлэлд онцолжээ. 2018 онд Сирийн зүүн хойд хэсэгт гал зогсоосон шугам хүртэл Асад буцаж очих ёстой хэмээн Помпео шаардаж байсан юм. Гэтэл хэдхэн цагийн дараа 2018 оны дараа сирийн цэргийн байлдан ололтыг бэхжүүлсэн хэлэлцээрийг орос, туркийн лидерүүд байгуулжээ.   Идлибийн хурцадмал байдал "Хайят Тахрир аш-Шам"* хэмээх (*ОХУ-д хориглосон алан хядагч байгууллага) алан хядагч бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд хоёрдугаар сарын 27 – нд хүн ам оршин суудаг Бехун хэмээх цэгийн дэргэд засгийн газрын цэргийн байрлал руу өргөн хүрээ бүхий дайралт зохион байгуулсны дараа Сирийн зүүн хойд хэсэгт нөхцөл байдал хурцадсан. Хариу дайралтын явцад тэнд байх ёсгүй байсан туркийн 33 цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Үүний дараа сирийн талын зүгээс бүрэн гал зогсоох арга хэмжээг ОХУ авч, амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх явдлыг хангасан. Улмаар Турк улс сирийн цэрэг рүү газар, агаараар цохилт өгч эхэлж байгаагаа зарласан. Болсон явдлыг Анкара НАТО руу хийсэн “дайралт” хэмээн үзэж, альясын гишүүн орнуудын элчин сайд нарын төвшинд зөвлөлдөх санал хүсэлт гаргасан. Төрийн департаментад Туркийг НАТО дахь холбоотны хувьд дэмжиж байгаагаа онцолсон боловч тодорхой арга хэмжээ аваагүй.   Орос, Туркийн тохиролцоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, туркийн лидер Режеп Тайип Эрдоган нарын хэлэлцээ пүрэв гаригт Москвад болов. Хэлэлцээр зургаан цаг гаруй үргэлжлэв. Хэлэлцээрийн үр дүнд талууд дараах заалтыг агуулсан хэлэлцээр байгуулав. Үүнд: -Гуравдугаар сарын 6-ны шөнө дундаас зөрчилдөөн болж байгаа холбогдох шугам дээр цэргийн бүх ажиллагааг зогсоох. -Сири улс дахь М4 замаас урагш, хойш 6 км-ийн өргөн аюулгүйн зурвасыг ОХУ, Турк улс байгуулах. -Гуравдугаар сарын 15-наас эхлэн М4 замын дагуу ОХУ, Турк улс хамтарсан эргүүл хийхээр тус тус тохиролцсон байна. Эх сурвалж: www.polit.mn
Ундны ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг хийж байна

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Компакт гэрээ 2026 оны гуравдугаар  сарын 31-ний өдөр дуусгавар болно.  

2 цаг 17 мин
ЗХЖШ-ын 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал боллоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлог

3 цаг 17 мин
Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

20 цаг 15 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

20 цаг 28 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

20 цаг 49 мин
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

20 цаг 59 мин
Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ой

21 цаг 42 мин
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай б

Өчигдөр 06 цаг 00 мин
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчло

Өчигдөр 06 цаг 00 мин
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт о

Өчигдөр 06 цаг 00 мин