ДЭМБ: Өвчнийг хязгаарлах, таслан зогсоох боломж харагдаж байна

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн 86 оронд халдвар тархсан. БНСУ, Иран, Япон, Итали зэрэг оронд халдвар эрчтэй тархаж байгаа хэвээрээ байгаа юм. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "Хятадад халдварын тархалт буурч байгаа хэдий ч дэлхийн 86 оронд бүртгэгдлээ. Азийн нэг, Европын гурван оронд халдвар голомтлон гарч байгаа. Тохиолдлын тоогоороо хоёрдугаарт Өмнөд Солонгос орж байна.  Хэдийгээр өвчлөл зарим оронд голомтлон гарч байгаа ч гэсэн энэ өвчнийг хязгаарлах, таслан зогсоох боломжтой гэдгийг зарим улсуудын жишээ харууллаа. Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхий захирлын мэдээлснээр энэ өвчнийг зогсоох нааштай хандлага гарч байна. Жишээлбэл, БНСУ-д бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч, шинээр голомт нэмж үүсээгүй.  Монголд вирусын халдвар илрээгүй ч Засгийн газрын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч, урьдчилан сэргийлж байна. Яг үүн шиг тохиолдол гараагүй байхад бүх салбарыг дайчлах улс төрийн дэмжлэг бүх оронд шаардлагатай байгаа юм гэлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сарын 9-өөс өчигдөр оройны 23:00 цаг хүртэлх хугацаанд  858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Урьчилсан дүнгээр 256 тохиолдлыг сэжигтэй гэж тооцож, хяналт, шинжилгээ хийсэн.  Алтанбулагийн хилээр орж ирсэн гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Итали болон Тайланд улсад зорчоод ирсэн иргэд.   Мөн Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 104 зорчигч ирсэн. Тэдгээрээс 17 хүнийг ажиглалтад, тандалтад авсан байгаа.  Таван хүнийг ХӨСҮТ-д, 12-ыг нь Багабаянгийн амралт руу аваачсан. Эмнэлгийн тусламж хэвийн байна.  ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. ДЭМБ-аас 560 кг ачаа бүхий хамгаалах хэрэгсэл авсан” хэмээв. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 4-ий өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй хүн тусгаарлаагүй. Харин ажиглалтад ХӨСҮТ-д тав, Дархан-Уул аймагт гурван хүн, нийт найман хүнийг ажиглаж байна" хэмээлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05