Б.Отгонсүх: Нийтийн тээврийн автобус нэг бүрийг вакумжсан орчинд бүрэн халдваргүйжүүлж байна

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дэлхий дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.   - Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг иргэд сайшаах болсон? Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигч давхардсан тоогоор үйлчлүүлдэг. Эдгээр зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байна. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй. Мөн хүрэлцээ, үйлчилгээ муу, бохир шороотой байна гэсэн гомдол санал иргэдээс их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийн бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Парк шинэчлэлт огт хийгдээгүй байлаа гээд заавал хиртэй суудлын бүрээс дээр сууж, хүйтэн, бохир орчинд зорчих ёсгүй. Би ажлаа авснаас хойш энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Харин парк шинэчлэл хийтлээ байгаа автобуснуудаа өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгахын төлөө нийтийн тээврийн үйлчилгээний газар болон бусад харьяа байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлээс өвчлөл тархах өндөр эрсдэлтэй нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түүнд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн. Миний бие энэ ажлыг ахлаад тогтмол хяналт шалгалтууд хийж, шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эрсдэл өндөртэй энэ цаг үед төр, засгийн шийдвэрийг хүндэтгэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд автобусууддаа мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж, олон жилийн хир тортогийг цэвэрлэж хамтран ажиллаж байна. Нийслэлээс хүргүүлсэн зөвлөмжийн дагуу бүх автобусанд гар ариут­гаг­чийг тогтмол байршуулж эхэлсэн. Иргэд маань ч маскаа зүүж, гараа ариутган үйлчлүүлж сураад байна. -Нийтийн тээв­рийн ариутгал, халдвар­гүйжүүлэлтийг хэрхэн хийж гүйцэтгэж байна вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэрт хийгдэж буй  халдваргүйжүүлэлтийг “Орхон-Овоот” ХХК, “Хунт хайрхан” ХХК, “Шинэ-Ариун” ХХК гэсэн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуй нэгж гүйцэтгэж байна. Манайд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж олон байдаг ч БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” гэдэг мананцар үүсгэгч аппаратыг ашигладаг гуравхан аж ахуй нэгж байдаг нь дээрх гурван компани юм. Эдгээр компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжтэй хамтран ариутгалыг 7-14 хоногт нэг удаа “Экожит” аппаратыг ашиглан, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулж нэг тээврийн хэрэгсэлд нэг минутын хугацаанд цацаж халдваргүйжүүлдэг. -Энэхүү аппарат болон бодис нь нян бактер, халдварыг 100 хувь устгаж чадах уу? -Мананцар үүсгэгч аппарат нь вакум орчинд биетийн дотор болон гадаргад наалдсан бүхий л вирус, нян зэргийг бүрэн устгах хүчин чадалтай. Эхний автобус өглөө 05.00 цагт баазаас гарч байгаа. Орой сүүлийн автобус 23.00-00.00 цагийн орчинд бааздаа орж ирж байна. Автобус баазад ирсэн даруйд бүтэн угаалга, их цэвэрлэгээ хийгдэж, дараа нь ариутгалыг хийж байгаа. Автобусны бүх хаалга, цонхыг битүүмжилж вакум орчныг бүрдүүлсний дараа бодисыг цацдаг. Бодис цацсанаас хойш халдвар, нян бактер устахад 1-2 цаг шаардлагатай. Ингээд өглөө автобус үйлчилгээнд гарахад хаалга, сандалны бариул зэрэгт наалдсан нянгууд бүрэн устсан байна. -Одоогоор нийт хич­нээн автобусанд халд­вар­гүйжүүлэлт хийгээд байна вэ? -нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 940 автобусанд нэг удаа халдваргүйжүүлэлт хийгдсэн. Эхний ээлжийн ариутгал дууссан. Одоогоор хоёрдугаар ээлжийн халдваргүйжүүлэлтийн ажил эхлээд байна. -Халдвар­гүйжүүлэл­тээс гадна автобусанд угаалга, цэвэрлэгээг цаг тутамд хийх нь маш чухал. Учир нь нийтийн тээврийг халдварт өвчин дамжих өндөр эрсдэлтэй гэж үздэг. -Их ариутгалыг 14 хоногийн хугацаанд нэг удаа хийж байгаа ч автобусны жолооч, хянагч нар өглөө, өдөр, орой гээд боломжит цаг тутамд ариутгалыг хийж, автобусны хаалга бариулыг угааж цэвэрлэж байна. Мөн тухайн баазын угаагч нар автобусны эх авалт болгонд “Жавелион” бактер, вирус, мөөгөнцөр, савханцарт идэвхтэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг уусмалаар ариутгал хийж байгаа. 14 хоногт нэг удаа их  ариутгал хийхийн тулд автобусны суудлын бүх бүрээсийг авч байгаад уусмалаар цэвэрлэдэг. Ямартай ч иргэдээ цэвэрхэн автобусанд зорчдог болгох тал дээр Засаг даргын тамгын газар, НТҮГ-аас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад ажиллаж байна. Цаашид энэ ажлыг тогтмол болгох, сайжруулах тал дээр анхаарна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05