“The Hu”-ийн бүтээлийг бүжгийн урсгалтай хослуулсан монгол залуу

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОТГОНЖАРГАЛ Энэ удаагийн “Өөр зочин” буланд цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, цагдаагийн дэслэгч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгарыг урилаа. -Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар яриагаа эхлэх үү? -2019 онд БНСУ-ын Сөүл хотноо уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт, хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Модерн контемпорари бүжгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, олон улсын гэрчилгээ авсан. Сурсан, мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед модерн, жазз, контемпорари бүжгийг дэглэн найруулах мөн үндэсний бий биелгээтэй холбон өөр шинэ урсгал хийж байгаа. Ирэх сард цагдаагийн “Сүлд” чуулга маш том тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа эрчимтэй орсон. Их завгүй өдрүүд өнгөрч байна даа. -Олон улсын уралдаан тэмцээнд оролцож байв уу? -Өнгөрсөн онд БНСУ-ын Бусан хотноо зохиосон олон улсын мэргэжлийн гоцлол бүжигчдийн хоёрдугаар уралдааны контемпорари этник бүжгийн төрөлд дэд байрт шалгарсан. Энэ нь миний долоо дахь олон улсын чанартай тэмцээн байсан. ХБНГУ-ын Штутгарт хотод зохиосон олон улсын контемпорари бүжиг дэглээчдийн 23 дахь уралдааны шилдэг оролцогч, ОХУ-д зохиосон олон улсын бүжиг дэглээч, бүжигчдийнн гуравдугаар уралдааны контемпорари бүжгийн төрөлд шилдэг бүжиг дэглээч гэсэн эрхэм хүндтэй шагналыг авсан. БНСУ-ын аялал, сургалт жуучлалын “IHC” компанийн нэрэмжит “Kpop&cover dance VII уралдааны тэргүүн байрт шалгарч БНСУ-д суралцах тэтгэлэг хүртсэн гээд тэмцээн уралдааныг яривал их. Олон улсын мэргэжлийн бүжигчдийн чуулга, уулзалт, хөтөлбөрүүдэд тогтмол оролцдог. -Таны “Дэлхийг тойрсон биелгээ” зорилтот бүжгийн төслийн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, их хандалт авч, олны талархлыг хүртээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? -Энэ төслийн санаагаа анх оюутан байхдаа бодсон. Тухайн үедээ бусдын хэл амнаас эмээх, бичлэг буулгаж өгөх хүн олдохгүй гэх мэтээр өөртөө шалтаг гаргаад эхлүүлж чаддаггүй байлаа. Тэгээд 2019 онд БНСУ-д байхдаа төслөө эхлүүлэх боломж гарч, эхлэлээ тавьсан. Ардын урлагаа сурталчлахад миний зүгээс юу хийх боломжтой, улсынхаа онцлогийг өөр орны ард түмэнд таниулахад бусдын дэмжлэггүйгээр би юу хийж чадахаа харуулахыг зорьсон. Бид олон улсад хамгийн ихдээ 800-1000 үзэгчтэй театрт тололт хийдэг. Монгол бүжгийн гайхамшгийг үзээгүй, мэдрээгүй үлдсэн хэдэн мянган хүнд ардын урлагаа гайхуулахыг хүссэн. Тэгээд хамгийн их хүн цугласан байх боломжтой түүх дурсгалын томоохон хүрээлэн, жуулчдыг татдаг газар, гудамж, метронд үндэсний бий биелгээгээр дэлхийг доргиож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа “The Hu” хамтлагийн “Юу вэ, юу вэ” дуун дээр бүжиглэж олон нийтийн сүлжээнд байршуулж, бусадтай хуваалцсан. [embed]https://www.facebook.com/my.gerbul/videos/571232980329920/[/embed] -Бүжгийн урсгалынхаа талаар? -Би ганцхан чиглэлээр бүжиглэдэггүй. Аль болох бүх чиглэл, урсгалаар бүжиглэхийг оролддог. Учир нь үзэгчид биднийг бүх төрлийн бүжгийг эзэмшсэн байх ёстой гэсэн хандлагаар хүлээж авдаг. Тэгэхээр бүжигчин хүн бүх төрлөөр бүжиглэх чадварыг эзэмшсэн байх ёстой юм болов уу. Би сүүлийн үед модерн контемпорари урсгалаар дагнан бүжиглэж байгаа. Хүмүүст шинэ зүйлийг хүргэж, сонирхолтой бүтээл харуулахыг хүсч, модерн бүжгийг бий биелгээ, хип хоп, рок хэмнэлтэй холбож рок биелгээ стилийг хийж байна. -Ойрын үед хийх ажил, оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн уралдаан байгаа юу? -Долоон удаагийн олон улсын тэмцээнд оролцсон монгол бүжигчин ховор. Ардын болон контемпорари бүжгийн төрлийн уралдаан олон болдоггүй. Өөрөө тэмцээн уралдаанд оролцохоос илүү бусдад боломж олгож, зааж сургая гэж бодох болсон. Тэгээд өнгөрсөн жилээс мэргэжлийн бүжигчид бэлтгэж эхэлсэн. Гэр бүлийнхэнтэй нь ярилцаж, өөрийнх нь санал сонирхлыг сонсож, мэргэжлийн бүжигчин болно гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, гэрээ байгуулан ажиллаж байна. Өөрийнхөө оролцож байсан болон оролцож чадаагүй олон уралдаанд шавь нараа бэлтгэж байгаа. Олон улсын мэргэжлийн бүжигчдийн тэмцээнд нас заадаг. Миний нас зарим тэмцээнд оролцоход хөгшдөх болсон. Өөрийн авч чадаагүй, хүрч чадаагүй зүйлд шавь нараа хүргэх, том амжилт гаргахад нь зааж чиглүүлж өгөхийг хүсдэг. Төлөвлөж байгаа ажил гэвэл чуулгын тоглолтоос гадна Монголын урлагийн зөвлөл, Монголын балетын хөтөлбөртэй хамтран “Motion Mongolia” орчин үеийн бүжгийн наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа. Энэ наадмын нээлтийг миний дэглэлт “Уран хас” модерн контемпорари бүжгэн бүжгээр эхлэхээр болсон. -Бие даасан тоглолт хийх бодол бий юу? -Одоохондоо бие даасан тоглолтоо хийх зориг надад алга. Учир нь 2018 онд бүжигчин эгчтэйгээ хамтарсан тоглолт хийж байсан. Тэр үед бэлтгэл ажил, эдийн засаг, уран бүтээлчид, зохион байгуулалт гээд хийх, төлөвлөх зүйл их, нарийн зохион байгуулалт чухал гэдгийг ойлгосон. Амар ажил биш. Эртнээс бэлдэх хэрэгтэй. 2018 оноос хойш хийсэн шинэ уран бүтээлүүд маань бие даасан тоглолт хийх хэмжээнд хүрээгүй байгаа. -Таны бүжиглэдэг энэ төрөл өөр улсад байдаг уу. Монголд таниас өөр энэ төрлөөр бүжиглэдэг уран бүтээлч хэр олон байдаг вэ? -Модерн контемпорари урсгал Монголоос бусад оронд гайхалтай хөгжсөн. Манайд 1990-ээд онд хөгжиж байгаад, бүжгийн урлагийг үздэг хүн ховор тул уналтад орсон. Гэхдээ өдийг хүртэл бага багаар хөгжсөөр одоогийн хэмжээнд хүрч ирээд байна. Энэ чиглэлээр бүжиг дэглэдэг, бүжиглэдэг хүмүүс манайд олон байгаа. Харин миний сүүлд гаргаж байгаа рок биелгээ, контемпорари биелгээ стиль олон байхгүй. Миний багш Соёлын тэргүүний ажилтан, урлаг судлаач, бүжиг дэглээч, найруулагч Мөнгөнцэцэг энэ төрлөөр бүжиг дэглэдэг. Олон гэхээс илүү чанартай бүтээл хийдэг хүн ховор гэвэл зөв болох байх. -Та бүжиглэж байхдаа их өвөрмөц харагддаг. Юу мэдэрдэг вэ. Мэдрэмжийнхээ тухай? -Хамгийн энгийнээр аз жаргалыг мэдэрдэг. Бүжиглэж байхад бүх зүйл эрх чөлөөтэй, хаашаа ч явахад юу ч саад болохгүй юм шиг тайз тэр чигтээ тал газар шиг л харагддаг. Тэр орчны тааламжтай энерги, үзэгчдийн өгч байгаа алга ташилт тухайн агшинд хамгийн сайхан мэдрэмж байдаг. Мэдэрсэн тэр сайхнаа бусдад ч мэдрүүлэхийн тулд тайзан дээр хүчтэй, хурдтай байж, нисэхийг хүсдэг. -Хамгийн их хүсч мөрөөдөж, хүрэх юмсан гэж тэмүүлж явдаг зүйл тань юу вэ? -Хүсэл мөрөөдөл минь хязгаарлагдашгүй. Би дэлхийн хүн болохыг хүсдэг. Ардын урлагаа дэлхийн урлаг болгож, хэн ч хараад монгол урлаг байна гэж таньж биширдэг байгаасай гэж мөрөөддөг. Хэн нэгний “Дэлхийн иргэн байна гэдэг нь дэлхийд алдартай байх бус дэлхийг сайхнаар өөрчлөхөд өөрийн зүгээс дэм болох тэр зүйлийг харж чадсан хүн л жинхэнэ дэлхийн хүн” гэж хэлснийг би санаж явдаг. Барууны орнуудаар явж байхад монголчуудыг морин дээр суугаад, махыг гараараа зулгааж иддэг зэрлэг, техник технологи мэддэггүй, соёлгүй ард түмэн гэж төсөөлдөг хүн олон байгаа нь анзаарагддаг. Энэ бүхний бурууг нотолж, эх орныхоо хязгааргүй сайхныг, иргэдийнх нь гайхамшигтай чадвар, мэдлэгийг бүжгийн урлагаараа дамжуулан таниулахыг л хүсч явдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.6  БААСАН  № 44 (6269)
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2 цаг 8 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

2 цаг 35 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

2 цаг 38 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

2 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

2 цаг 45 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

3 цаг 2 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

9 цаг 10 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

9 цаг 15 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

9 цаг 21 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

9 цаг 31 мин