“Нартад ганцхан ээж минь”

2020-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Намрын хяруу бууж навчис унахыг үзлээ Настан буурал ээжийн минь нүдэнд гуниг суухыг анзаарсангүй ээ Алаг хорвоод намар эргэн ирэхийг мэдсэн ч гэлээ Алтан санчиганд тань цан суухыг анзаарсангүй ээ Ижий минь та гунигийг минь халхлагч хуяг Ижий минь та нулимсыг минь арчих ачтан Ижий минь та жаргалыг авчрагч шидтэн Ижий минь та энэ орчлонгийн гэгээ нь хэмээн нэг байлдагчийн уншиж буй бичлэг дэлгэц дээр гарч байснаа гэрэл шилжихэд байлдагч тайзан дээр гарч ирэн шүлгээ үргэлжлүүлэн уншив. Тоост хорвоод эргэж мэндлэхгүйгээ мэдсээр байж Таныхаа нүүрэнд үрчлээ суухыг анзаарсангүй Дөрвөн улирал эргэж ээлжлэхийг мэдсэн мөртлөө Дөч хүрсэн таныхаа өтлөхийг даанч анзаарсангүй ээ Ижий минь та надад байгаа ганцхан сахиус Ижий минь та надад байгаа ганцхан нар Ижий минь та намайг гэх ганцхан хүн Ижий минь та миний цорын ганц үнэнч найз Алаг хорвоод намайг наран адил үзэж Ангир шар уургаа үрдээ харамгүй хайрласан Намайг гээд ижий минь та амилсан юм уу Миний хамгийн том бэлэг ганцхан та минь Ижий минь та хяслыг халхлаад алдрыг өгөгч Ижий минь та худлыг зөвтгөөд үнэнийг үйлдэгч Ижий минь та миний төлөө орчлонд мэндэлсэн Ижий минь та байвал би хамгаас жаргалтай хэмээн хоолой зангируулан уншиж дуусаад үзэгчдийн суудалд суугаа ээждээ цэцгийн баглаа барьж “Цэргийн албанд очоод ээжийгээ бодохгүй өдөр гэж байгаагүй. Тиймээс дотроо бодож байсан бүхнээ “Нартад ганцхан ээж минь” шүлэгтээ бичсэн. Энэ хорвоод төрүүлж, хүний дайтай болгож өсгөсөн ээждээ баярлалаа, тандаа хүү нь хязгааргүй хайртай шүү” хэмээн баярын нулимстай уулзсан юм. “Эх орны манаа” сонины “Байлдагч”-ийн буланд хилд үүрэг гүйцэтгэж буй хугацаат цэргийн алба хаагчид ээждээ, гэр бүлийнхэндээ мэндчилгээ дэвшүүлэхээс гадна хил дээр төрсөн сэтгэгдэл, бичсэн шүлгээсээ хуваалцдаг ажээ. Энэ удаа Хилийн 0306 дугаар ангийн 0260 дугаар салбарын байлдагч Ө.Ариунболд “Нартад ганцхан ээж минь” шүлгээ ирүүлсэн нь “Эх орны манаа” сониныхны анхаарлыг татаж “Хилчин” студид түүний шүлгээр нэвтрүүлэг хийж ээж, хүү хоёрыг уулзуулсан нь энэ байлаа. Түүний ээж П.Болормаа “Дэлгэцээр хүүгийнхээ шүлэг уншихыг нь хараад сууж байтал гэнэт тайзан дээр гарч ирэхэд нь гайхах, баярлах зэрэгцээд өөрийн эрхгүй уйлчихлаа. Хүүтэйгээ уулзана гэж бодоогүй, гэнэтийн сайхан байна. Ярилцлага өгчихөөд л буцна гэж бодож байлаа. Миний хүү ЕБС-д байхдаа л шүлэг бичдэг байсан. ХХЕГ-аас “Нэг цагийн бичлэг хийгээд Ариунболд руу явуулна. Тиймээс 11:00 цагт бэлэн байгаарай. Ариунболдыг залгавал битгий яриарай” гэсэн. Аав, эмээ, би ч учрыг нь мэдээгүй. Захиаг нь аваад их баярласан. Миний хүү сайхан харагдаж байна. Гэнэтийн бэлэг барьсан болохоор хэлэх үг олдохгүй, итгэхгүй байна. ХХЕГ-ын хамт олон болон биднийг уулзуулсан хүмүүст баярлалаа гэсэн юм. Хилийн 0306 дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, хошууч Б.Түвшинтулга “2019 оны цэрэг татлагаар ирээд дамжин өнгөрүүлэх дээрээс надтай хамт Мэнэн рүү явах цэрэг байна уу гэхэд Налайхаас ирсэн 13 залуугаас Ө.Ариунболд “Намайг аваад яваач” гэхэд нь “Манай Мэнэн хэцүү. Чи очоод шантарна даа” гэхэд “Би хил дээр алба хаамаар байна. Та намайг аваад яваач” гэснээр анх авч явж байлаа. Ариунболдын хувьд биеэ зөв авч явдаг, хувцсаа цэвэрхэн өмсдөг, манай үлгэр жишээ цэргүүдийн нэг. Нэвтрүүлэгтэй холбоотой зураг авалтыг Буйр нуур дээр хийх үеэр “Даргатайгаа хоёулаа хот явна” гэхэд ойлголоо гэсэн. Тэгээд хотод ирээд юм ярьж байтал “Дарга аа, би таныг Буйрын застав дээр тэгж хэлэхээр чинь тоглож байна гэж бодсон, би зүүдэлж байна уу” гэжээ. Ө.Ариунболд нэвтрүүлэгт оролцох саналыг хүлээж аваад ангийн захирагчийн орлогч, хошууч Б.Түвшинтулгын хамт ирэх замдаа их зүйлийг бодсон. Анх юу болж байгааг мэдэхгүй дагаж ирээд одоо л учрыг нь ойлгож байна гэв. Тэрээр өмнө нь цэрэгт явахгүй, хоёрын хооронд нэг жил алдана гэж боддог байж. Тэгээд аравдугаар сард зарлан ирэхэд явах уу, болих уу гэж бодож байснаа явахаар болсноо аав, ээж хоёртоо хэлэхэд аав нь “Өөрийнхөөрөө л бол чиний саналыг дагая” гэснээр цэргийн алба хаахаар иржээ. Анх дамжин дээр хаашаа явахаа мэдэхгүй байж байтал Б.Түвшинтулга хошууч Мэнэн рүү явах цэрэг байна уу гэхэд нь нэрээ бичүүлсэн. Хэрэв энд ирээгүй байсан бол ийм сайхан нэвтрүүлэгт орж чадахгүй байлаа. Манай анги их сайхан. Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаа орчин нь их найрсаг, эелдэг. 18 нас хүртлээ аав ээжийнхээ дэргэд байсан ч гэсэн цэргийн албанд очиход хүн хамгийн түрүүнд гэр бүлээ тэр дундаа ээжийгээ их санадаг юм билээ. Ээждээ загнуулж байснаа хамгийн их санадаг. Эх хүн хэзээ ч буруу юм хэлэхгүй. Хүний алдааг зөв болгож, худлыг зөвтгөж загнадаг байсан. Эхний хэдэн сар гэр рүүгээ ярихгүй өдөржингөө бэлтгэл хийхэд хэцүү байсан. Морь унаад хилчин нөхөдтэйгөө Монгол Улсын тодорхой хэсгийг хамгаалж явах сэтгэлд сайхан, бахархмаар санагддаг. Хилийн шугамынхаа хажууд нар мандаж байгааг морин дээрээс хараад зогсох гоё байдаг юм билээ. Цэргийн алба хаахгүй гэж бодож байгаа залуучууддаа хандаж хэлэхэд эр цэргийн албаа хаасан нь дээр. Та бүхэн ээжтэйгээ насан туршдаа амьдрах учраас хоёр дахь ээж болсон эх орноо хайрлаж, харж хандаж ганцхан жилийг эх орон гэдэг ээждээ зориулж цэргийн албаа хаахыг уриалж байна. Цэргийн албыг хааснаар их зүйлийг ухаарч ойлгохоос гадна зөв хүмүүжилтэй болно. Өөрийнхөө болж, болохгүй байсан бүх юмыг цэгцэлж өөрийгөө олно. Цэрэгт ирснээр өглөөний 06:00 цагт сэрээд командаар босдог болсон. Юмыг цагт нь хийх хэрэгтэй гэдгийг ухаарсан. Үлдсэн хугацаандаа цэргийн албаа нэр төртэй хаана гэж байлаа. Ингээд хилийн болон зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж байгаа мянга мянган цэргийн ээжид аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Алсад суугаа ээжийнхээ алтан санчигт тань мөргөе Амьдрал хайрласан амин эрдэнэ борхон зүрхийг тань бишрэе Торгон хилийн ариун шугамын дэргэд торойн зогсох хүү чинь Тодхон гэрэлтэх ээжийнхээ царайг борхон зүрхэндээ боддог юм шүү... хэмээн “Зууны мэдээ” сониноор уламжилсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.6  БААСАН  № 44 (6269)
МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын бага хурал эхэллээ

11 цаг 59 мин
Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

14 цаг 57 мин
Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

15 цаг 3 мин
Засгийн газар: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

18 цаг 49 мин
Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн

23 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн.

23 цаг 8 мин
МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын бага хурал маргааш болно

Уржигдар 13 цаг 48 мин
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

Уржигдар 13 цаг 44 мин
Газрын ховор элементийн баяжмалуудаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулж болно

Халзанбүрэгтэй ордын хувьд ашигтай, огт ашиггүй эсвэл ашиг, алдагдал нь ижил гэх

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Трамп В.Путин, В.Зеленский нартай утсаар ярина

Өнгөрсөн баасан гарагт Истанбулд болсон энхийн хэлэлцээний дагуу ОХУ, Украины тал хар

Уржигдар 06 цаг 00 мин