Д.Бэхбаяр: Төр засгаас гаргасан шийдвэрийг илт зөрчсөн иргэдэд хариуцлага тооцно

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ЗҮЙР Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Бэхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.   -Коронавирусын улмаас Монгол Улс гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн  шилжсэн үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Дүүрэг хороодын хэмжээнд байгуулагдсан шуурхай дэд штабуудын үйл ажиллагааг тодотгож, Гамшгаас хамгаалах  алба, мэргэжлийн ангиудыг ажлын тусгай горимд шилжүүлэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн шуурхай штабууд 24 цагаар үүрэг гүйцэтгэн, цаг үеийн мэдээ мэдээллийг нэгтгэн алба, мэргэжлийн ангиудыг  нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэхээр ард иргэд нэлээд сандралд орох шиг боллоо? -Иргэд төр засаг болоод мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиад, элдэв худал цуурхалд автахгүй байхыг сануулах байна. Худал цуурхалд автаж гурил будаа нөөцлөх хэрэггүй. Дахин сануулахад төр, засгийн зүгээс шаардлагатай, боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Харин иргэн үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж, сар шинийн баяраар  өргөн золголт  хийхгүй, өрх гэрийнхээ хүрээнд цагаан сараа тэмдэглэхийг хүсээд байгаа юм. Короновирус анх зарлагдсанаас хойш 50 гаран хоног болж байна. Энэ хугацаанд хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй байгаа ч маш эрсдэл өндөртэй орны тоонд орж байгаа. -Хэрэв төр засгаас тогтоосон хорио цээр зөрчсөн тохиолдолд яах вэ? -Бүгд өөрсдийн аюулгүй байдлаа хариуцах ёстой. Энэ нь ганцхан төр засгийн ажил биш. Хувь хүний хариуцлага юм. Төр засгаас гаргасан шийдвэрийг илт зөрчсөн иргэдэд шууд хариуцлага тооцно. Нийслэл дүүргийн төрийн байгууллагын алба хаагчид хороо гудамжаар  явган эргүүлээр ажиллуулах шийдвэр гараад ажиллаж  байгаа бөгөөд эргүүлүүд нь иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах үүрэгтэй. Шаардлагыг биелүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авах болно. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05