Л.Оюун-Эрдэнэ: З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа дуугарахгүй яасан юм

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойг хувьчлах тухай асуудал зарим хууль тогтоомж зөрчиж байгаа тухай мэдэгдсэн.  Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.  Тэрээр  "Сонгуулийн улс төр идэвхжиж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Өнөөдөр би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаар бүхий зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19.1, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д заасны дагуу ил болгох санал” өгөх гэж байна. Нууц учраас нарийн зүйлийг мэдээлэл ил болсны дараа мэдээлэх боломжтой. ҮАБЗ-өөс Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтцийг явуулах зөвлөмж гаргасан. ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойрхон ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байдаг. З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байснаас нь хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Тус хугацаанд үнэхээр буруу гэж бодсон юм бол засахгүй яасан юм.  Ардчилсан намын увайгүй улс төр олон давтагдаж байгаа учраас болгоомжтой байдлаар Засгийн газар хандаж ирсэн. Гэхдээ өнөөдөр нотлогдож байгаа юм. Судалгааны түвшинд хийгдээд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын түвшинд IPO нээлттэй хийх талаар судалгааны ажил явж байгаа. Энэ зөв арга мөн үү, мөн. Гэхдээ энэ бол улс төрийн байдлаар явахгүй нь тодорхой болж байгаа юм. Энэ зөвлөмж ил болсны дараа Засгийн газын хуралдаан зарлаад шаардлагатай бол зөвлөмжийг Ерөнхий сайд татгалзан, гарах тухай асуудал хөндөгдөнө гэсэн үг. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдлүүд үүсэж магадгүй гэдгийг анхааруулъя. Мөн УИХ-ын дарга байхдаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг мэдэхгүй байна гэдэг худлаа. УИХ-ын дарга хүн тэр том хэмжээний зүйлийг мэдэхгүй байх боломжгүй. Тэгсэн хэрнэ одоо өөрөө мэдэхгүй, Ч.Сайханбилэг хийсэн гээд яриа өгөөд яваад байдаг. Ийм байдлаар цаашид төрийн алба явж болохгүй. Өнөөдөр улс оронд амаргүй нөхцөл байдал нүүрлэчихээд байна. Үнэндээ бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин ойлгож харах ёстой. - "Жаст”-ын Батхүүгийн асуудал юу болж байна вэ?  - Сая Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр шүүх дээр гацсан олон хэргүүд урагшлах нөхцөл байдал үүссэн. Гэхдээ шүүгч нар шударга байж чадвал. Хуулийн хувьд ямар нэгэн байдлаар шалтаглах асуудал байхгүй. Энэ дунд Жастын Батхүүтэй холбоотой асуудал орж, хуулийн дагуу шийдэгдэнэ. Хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарч байж шийдэгдэнэ гэх тайлбарыг прокурор бидэнд хэлсэн.
Эх сурвалж:www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12