ЭМЯ: Австрали, АНУ-д асрамжийн газрын өндөр настнууд өвчилсөн

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусын халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. /2020.03.05/ Өнөөдрийн байдлаар Монголд коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “КОВИД-19 халдвар 79 оронд бүртгэгдээд байна. БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн. Хүн амын бөөгнөрөл нь халдвар тараах үндэслэл болж байгаа. Австрали, АНУ-д асрамжийн газрын өндөр настнууд өвчилсөн байна" гэв. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр өглөөний Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 27 зорчигч ирсэн. Үүнээс нэг зорчигчийг Багабаян дахь амралтын газар тусгаарласан. Өчигдөр /2020.03.04/ Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй буусан байсныг хууль, хяналтын байгууллагатай хамтран тандалт судалгаа хийж тусгаарласан. Тухайн иргэд хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа очсон байна. Өвчлөл гарсан оронд зорчсоноо нуух нь маш хариуцлагагүй үйлдэл. Нэгдүгээр  сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05