Манай улсад нийт 840 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр шуурхай хурлыг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа, Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах оролцож мэдээлэл өгөв. Энэ үеэр БНХАУ-д халдварын тархалт буурч байгааг онцлоод, бусад оронд халдварын тархалт өссөн дүнтэй байгаа учраас албан газар, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд сахих хувийн ариун цэвэр, COVID-19 коронавирусын халдварын эсрэг зөвлөгөө зөвлөмжийг сайн дагахыг анхааруулав. Одоогоор дэлхийн 76 оронд халдвар бүртгэгдээд байна. Дэлхийн олон оронд халдвар эрчимтэй тархаж буй учраас Польш улс халдварын тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Мөн Европ, Арабын нэгдсэн улсууд тэврэлдэх, гар барихгүй байх зэргээр мэндчилгээний хэлбэрийг өөрчлөхийг уриалж байна. Ийм эрсдэлтэй орчин нөхцөлд хүнтэй нэг метрийн зайнаас харилцах мөн албан тасалгаанд хоорондоо нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв.   ДЭМБ: вирусын эсрэг вакцин гараагүй байна   Дэлхийн улс орнуудад өвчлөл ямар байгааг Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцуулсан юм. Тэрээр  халдвартай хүний тоо 90870-д хүрч, 3 112 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт Йордан, Марокко, Португал гэсэн найман улсад COVID-19 халдвар нэмж бүртгэгдсэн. БНХАУ-д тус халдварын тохиолдлын тоо буурч байгаа. БНХАУ-аас гадна Итали, Иран, БНСУ-д COVID-19 халдварын 80 хувь бүртгэгдэж голомт болоод байна. Энэ шинэ коронавирусын халдварын тархалт нь томуугийн өвчний цар тахлаас илүү хүнд хэлбэрээр тархаж байна. Тухайлбал, Иран, БНСУ, БНХАУ-д эрчимтэй тархаж байна. Одоогоор вирусын эсрэг вакцин гараагүй байна. Тиймээс дэлхий дахинд амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл, халат өмсгөл нүүрний хаалтын хомсдол үүсч болзошгүй байна. Тиймээс ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргаад байна” гэв. Мөн АНУ-д коронавирусын халдвар нэмэгдсээр байна. Тус улсын 13 мужид халдварын тархалт гарсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Вашингтонд нас баралт ес болж нэмэгдээд байна. Өвчлөгсдийн дийлэнх нь халдвар тархсан улс орноор зорчсон иргэд байгааг эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлж байна гэж ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа мэдээлэв.   ЭМЯ: Улсын хэмжээнд 461 хүн ажиглалтад байна   ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Засгийн газрын хуралдаанаар бид гадаад, дотоод дахь цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл шуурхай мэдээлж ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-ын Германаас ирсэн зөвлөх баг ХӨСҮТ, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, зарим өрхийн эмнэлэгт ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна. ОХУ-аас туршлага солилцох, тус улсын эмчилгээ оношилгооны шинэ арга барилаас суралцах, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, эрчимт эмчилгээний эмч нар, тандалт судалгааны багийнхан явах юм. Түүнчлэн эрсдэлт бүлэгт хамрагдаж буй жирэмсэн, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн судалгааг  гаргаж, тэдэнд чиглэсэн тусгай зөвлөгөө зөвлөмж бэлтгэн хүргүүлж байна. Мөн Туркийн онго­цоор ДЭМБ-аас нийлүүлж буй  эмнэлгийн хэрэгслийн ачааг хүлээж авна. Нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл халдварын сэжигтэй 840 тохиолдлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад бай­на. Өчигдөр Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 138 иргэн ир­сэн. Гурван иргэнийг бид ХӨСҮТ-д тусгаарлан шин­жилгээ авч, тандалт судалгаа хийж байна” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.5  ПҮРЭВ  № 43 (6268)  
dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

2 цаг 13 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

2 цаг 13 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цаг 58 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

13 цаг 40 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

15 цаг 57 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

16 цаг 5 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

19 цаг 51 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

19 цаг 57 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

20 цаг 45 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

22 цаг 30 мин