1000 км-т арав гаруй цэгээр хянаж, таван удаа халуун хэмжив

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА   ШАТАХУУН АВАХ ЗЭРГЭЭР ЗАЙЛШГҮЙ НЭВТРЭХ ХҮМҮҮСИЙГ НАРИЙН БҮРТГЭЖ АЙЛ ХЭСҮҮЛЭХГҮЙГЭЭР БУЦААЖ БАЙВ   Сар шинээр хөдөө хоригдсон иргэдийг уржигдар өглөөнөөс эхлэн “суллалаа”. Аюулт өвчний эрсдэлээс сэргийлж энэ жил өргөн дэлгэр шинэлэхгүйтэй зэрэгцэн хотынхны нэлээдгүй нь хөдөөг зорьжээ. Албаныхны мэдээлснээр 40 мянган иргэн орон нутгаас ирэх тооцоог гаргасан байв. Улс орон даяар сар шинийн баярыг хязгаарласан учраас хөдөөд ч шинэлгээ даруухан боллоо. Аймаг, сумын төвийн орц, гарц болгон дээр эргүүл гарч хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Шатахуун авах зэргээр зайлшгүй нэвтрэх хүмүүсийг нарийн бүртгэж айл хэсүүлэхгүйгээр буцааж байв. Хөдөөгийнхөн ч “Бидний төлөө” гэсэн хандлагаар хориг хязгаарлалтыг эерэгээр хүлээж авч хариуцлагатай шинэлсэн гэхэд болно. Харин хөдөлгөөний хязгаарлалтыг дахин сунгасан нь хөдөөнөөс албаны ажилдаа яарсан, хотоос хөдөө рүү буцах иргэдийн ачааллыг улам нэмэгдүүллээ. Хязгаарлалтийн үеэр орон нутгийн төрийн байгууллагууд өдөр 14:00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байв. Хэсэг хугацаанд хот хаалгаа нээгээд буцаагаад хязгаарлах  вий гэдгээс болгоомжилсон хүмүүс ч олон байлаа. Аймаг орон нутаг хориог цуцлахын өмнөх өдөр асуумжийн хуудас тарааж байв. Харин тамгыг нь хорио нээгдэнгүүт дарж, зорчигчдын халууныг хэмжээд явууллаа. Тухайлбал, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот ортол арав гаруй хяналтын цэг ажиллалаа. Хамгийн эхний цэг болох аймгийн эргүүлийн пост дээр халуунаа хэмжүүлж, зорчигчдынхоо тоогоор асуумжийн хуудас авч бөглөнө. Дараа нь Дэлгэр сум, Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Баянхонгор аймаг, Өвөрхангай, Нарийнтээлд эргүүлийн цэг ажиллаж жолоочийн бичиг баримт, асуумжийн хуудас шалгаж нэвтрүүллээ. Мөн суурин газаргүй хээрийн цэг ч хэд хэд таарсан. Замын хоолны газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй, гар ариутгаж оруулж, оройн 20:00 цагаас хойш ажиллахгүй гэж байв. Хамгийн сүүлд 22:00-ын товчоогоор нэвтрүүлэхдээ асуумжийн хуудас хурааж, мөн л халууныг хэмжиж, хүн нэг бүрийг нас хүйсээр нь бүртгэлээ. Энэ үеэр асуумжийн хуудас бөглөөгүй иргэдийг түр үлдээж байв. Баруун талын товчоогоор есөн эгнээ нэвтрүүлж байсан ч оройн 23:00 цаг өнгөрч байхад хөдөлгөөний ачаалал түгжрэл нэлээдгүй байгаа. Зөвхөн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд орох гарах урсгалыг есөн эгнээ хүртэл нэмэгдүүлж дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент зэрэг 21 хүн ажиллаж байгааг улсын байцаагчид хэлж байсан.   190 МЯНГАН ЗОРЧИГЧООС СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ    Хот хаалгаа нээв. Хорио нээгдсэнээс хойш хоногийн хугацаанд улсын хэмжээнд найман товчоогоор орж гарсан 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагдаж сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн байна. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл өгөхдөө “Гуравдугаар сарын 03-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 04-ний 08:00 цагийн хооронд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор  31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орж, гарах хөдөлгөөн хийсэн. Эдгээрээс 20302 тээврийн хэрэгслээр  74308 хүн хот руу орж ирсэн байна. Харин Улаанбаатар хотоос орон нутаг руу 11696 тээврийн хэрэгсэлтэй, 34364 зорчигч зорчсон мэдээлэл байна. Хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор хот хоорондын хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт цагдаагийн хяналт шалгалт хийж ажилласан. Энэ хугацаанд хүний ам нас эрсдсэн осол аваар бүртгэгдээгүй. Харин хурд хэтрүүлсэн 179, хүн тээврээр хэтрүүлэх 102, хүүхдээ буруу тээвэрлэсэн 50 зөрчил илэрсэн” гэв. Түүнчлэн хоёрдугаар сарын сарын 26-наас гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хязгаарлалт тогтоосон хугацаанд  5428 тээврийн хэрэгслээр 11809 зорчигч хязгаарлалтын бүсээс гарах, хулгайн замаар зорчих зэрэг зөрчил гарсныг цагдаагийн байгууллага илрүүлж, буцаажээ. Орон нутагт УОК-ын хуурамч бичиг ашиглан хүн тээвэр хийх гэж оролдсон жолооч нарт ч мөн хариуцлага тооцсон аж. Сүүлийн 10 хоногт зам тээврийн ослын 715 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 19 хүн гэмтэж есөн хүний амь нас эрсэдсэн байна. Харин цаашид хөдөлгөөнийн хязгаарлах эсэх талаар лавлахад “COVID-19 халдвартай холбоотойгоор гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. УОК-ын шийдвэрээр Зам тээврийн сайдын тушаалаар улс, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарладаг. Зайлшгүй шаардлагатай ажил биш бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, нийслэл хотод сул хөдөлгөөн хийхгүй байхыг иргэдэд анхааруулж байна” гэдийг албаныхан  хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.5  ПҮРЭВ  № 43 (6268)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05