Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорчээ

2020-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-д энэ арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулаад байна. Энэ сонгуульд АНУ-ын 14 муж, Самоа арал болон бусад оронд амьдарч байгаа Ардчилсан намын гишүүд оролцсон байна. Алабама, Арканзас, Калифорни, Хойд Каролин, Колорадо, Массачусетс, Миннесота, Оклахама, Теннисе, Техас, Юта, Вермонт, Виржиниа, Мэн муж хамрагдсан аж. Доналд Трамптай өрсөлдөх хүнийг тодруулах энэ өдөр Вермонт мужаас Берни Сандерс, дэд ерөнхийлөгч асан Жой Байден, Массачусетс Элизабет Уоррен, Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг болон Хавайгаас нэр дэвшсэн Тулси Габбард нар өрсөлджээ. Санал хураалт өндөрлөх үеэр хэн ялсан талаар “ВВС” агентлаг цахим хуудастаа бичжээ.   Жой Байден АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Виржиниа, Хойд Каролин болон Алабама мужид ялсан гэж бодож байгаагаа “ВВС” агентлагийн түнш “CBS News” сонин бичжээ. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Хойд Каролин мужид том ялалт байгуулсан нь түүнд их түлхэц өгсөн байна. Мөн энэ ялалтууд нь Жой Байденийг цаашид сонгуульд өрсөлдөх болохыг тодорхойлж байна гэж “ВВС” агентлагийн АНУ-ын улс төр судлаач мэргэжилтэн Антони Зурчер онцолжээ. Түүнээс гадна түүний энэ амжилт нь Ардчилсан намаас нэр дэвшсэн олон нэр дэвшигчийг сонгуулиас хасагдахад нөлөөлсөн аж. Мөн энэ нь түүнийг сонгуульд ялахад тус болсон байна. Харин сонгуулийн санал хураалтын өмнө явуулсан судалгаагаар Жой Байден АНУ-ын өнгөт арьстан иргэдийн дэмжлэгийг авна гэж үзсэн байна.   Берни Сандерс АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээр тодорно гэж найдаж байснаар  бие дааж нэр дэвшсэн сенатч Берни Сандерс Вермонт мужид ялалт байгуулсан байна. Тэрээр Ардчилсан намыг төлөөлж энэ мужид ирсэн аж. Түүнээс өмнө дөрвөн мужид болсон урьдчилсан санал хураалтын хоёр мужид нь ялалт байгуулсан байна. Берни Сандерс өөрийгөө социалист гэж тодорхойлсон бөгөөд энэ сонгуульд өрсөлдөж байгаа зүүний хүчний нэр дэвшигч юм.   Майкл  Блумберг Нью-Йорк хотын захирагч асан, тэрбумтан АНУ-ын Самоа аралд супер мягмар гаригийн орой анхны ялалтаа байгуулсан байна. Түүний хувьд өмнөх дөрвөн сонгуулийг алгассаны дараа оролцож байгаа Ардчилсан намын анхны урьдчилсан сонгууль аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.5  ПҮРЭВ  № 43 (6268)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05