“Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ-ын Ерөнхийлөгч доктор Ц.Бүжидмаагийн онцлох  10 эшлэл

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР  “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ-ын Ерөнхийлөгч, SFA Олон улсын байгууллагын бодлогын зөвлөх, доктор Ц.Бүжидмааг урьж ярилцсан. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна. -Нийгмийн салбарт тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбар, жижиг дунд үйлдвэрийн салбарт 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байна гэж бид үздэг.
- УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна.
- Улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх эрмэлзэл хүчин чармайлт бага. Квотыг бид 20 хувиас илүү хувьд хүргэж чадахгүй байна. Үүнийгээ бэлтгэгдсэн эмэгтэйчүүд байхгүй гэж тайлбарладаг. Тэгэхээр эрэгтэйчүүд бэлтгэгдсэн байдаг, эмэгтэйчүүд бэлтгэгдээгүй гэж хэлж бас болохгүй. Улстөрийн болон хувь хүний манлайллаар нь харьцуулбал эрэгтэйчүүд эмэгтэйчүүд нэг их ялгаа байдаггүй.
- Хиймэл оюун ухаан хаалга тогшиж, сандал булаалдаж байна. Эдгээрийг эмэгтэйчүүд бид олж харах ёстой болоод байна. Дээрээс нь өнөөгийн нийгэмд гурван үеийн ялгарал бий болчихоод байна. Жишээлбэл би хүүхэдтэйгээ хүүхдийнхээ хэлээр л ярихгүй бол хэзээ ч би хүүхдээ ойлгохгүй. Бидний үед тийм байсан, чи ийм байж болохгүй  гэж хэлдэг үе бидний 70-аад оныхноор дуусаасай.
- XXI зуун бол эмэгтэйчүүдийн зуун гэж ярьдаг.Эмэгтэйтөрийн тэргүүн, ерөнхий сайдтай  улс орнуудын тоо нэмэгдэж байгаа. Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд эзлэх хувь нэмэгдэж байна. Удирдлагын түвшинд эмэгтэйчүүд олон ажилладаг компаниудын үр ашиг өндөр болж байна.
- Парламентын засаглалтай улс орнуудад эмэгтэй гишүүдийн тоо өссөнөөр нийгмийн асуудлуудаа түлхүү анхаарсан, хүн рүүгээ чиглэсэн бодлоготой болж байна. Ил тод байдлын индекс тасралтгүй өссөн байдаг. Түүнчлэн авлига буурдаг гэх мэт олон давуу тал ажиглагддаг.
- Ихэнхи эмэгтэйчүү­дийн хувьд эрэгтэйчүүдтэй харьцуулахад эдийн засгийн байдал нь харьцангуй доогуур төвшинд байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр ч эмэгтэйчүүдийн авдаг цалин эрэгтэйчүүдийнхээс бага байна. “Адил хөдөлмөрт адил цалин”гэдэг зарчим үйлчлэхгүй байна. Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын цагийн хөлс дунджаар 3500 төгрөг байхад эрэгтэйчүүдийнх 3600, эмэгтэйчүүдийнх 3300 төгрөг байна.
- Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцооны хүрээнд “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй” гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ тийм биш, харин ч  дэмждэг юм шүү. 2012 оны сонгуулийн дараа хийгдсэн судалгаагаар нэр дэвшээд ялалт байгуулсан эмэгтэй гишүүдэд санал өгсөн сонгогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан.
- Засгийн газрын сайд нарын 80 хувийг нь эмэгтэйчүүд болгочихвол бас л доголдол гарна. Айл гэрийн тулах багана хоёр байдаг шиг, байгалийнхаа хуулиар хүний ертөнцийн бүхий л орчилд эрэгтэй, эмэгтэйчүүд хамтдаабайж гайхамшигийг бүтээнэ.
- Хот суурин газар амьдарч байгаа эмэгтэйчүүд төрөх эмнэлэг явлаа гэхэд сайндаа таван км яваад л очино. Гэтэл хөдөөгийн эмэгтэйчүүд 50,100 км явж төрөх эмнэлэгт очиж байна. Төрж үзээгүй эрэгтэй хүн төрөх эмнэлэг барих санаа хамгийн түрүүнд толгойд нь орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд л ийм бодлогыг хийнэ. Эх сурвалж: www.polit.mn
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

7 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

7 цаг 31 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

7 цаг 40 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

7 цаг 45 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

10 цаг 57 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

18 цаг 3 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

18 цаг 3 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

18 цаг 3 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

Уржигдар 16 цаг 41 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

Уржигдар 09 цаг 49 мин