Хууль бол хууль, зохих арга хэмжээг авч ажиллана

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР ТВ-9 телевизийн эрхлэн гаргадаг Монгол коммент нэвтрүүлгээр коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэрээ ил задгай хаяж орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар хөндсөн билээ. Соёлжсон оронд хэн ч хийдэггүй үйлдэл. Гэвч манайд шүлс, нус, цэрээ гудамж талбайд ил задгай хаясан хүнд зуршил, харсан хүнд дасал болсоор удлаа. Харин шинэ төрлийн коронавирусын өвчлөлөөс сэргийлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн сарын 6-ны өдөр гарсан. Гудамжинд таарсан хэн нэгэн нусаа нийн, шүлсээ хаяж, хоолойд тээгэлсэн цэрээ бөөгнөрүүлж байгаад чулууддаг дүр зургийг хараагүй хүн байхгүй биз ээ. “Олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан иргэнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” заалтыг Зөрчлийн тухай хуульд оруулах шийдвэр гарсан. Тус  заалт 2017 онд анх гарсан байдаг.  Уг хуулийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих эрх бүхий байгууллага нь цагдаагийнхан. Тус байгууллагын албан хаагчид тоо томшгүй олон хэрэг, зөрчлийн араас өдөр, шөнөгүй зүтгэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл үүн дээр нь нэмээд иргэдийн нус, цэрийг зохицуулах том даалгавар ногдсон. Мэдээж нус, цэрээ ч захирчихдаггүй иргэдийг ухамсар дорой үйлдэл гаргасных нь төлөө торгууль ногдуулахад тийм ч амархан биш гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байлаа. Үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчдад “Хаа сайгүй хаясан нус, цэр, шүлс байхад ганц намайг л торгох гэлээ” хэмээн гомдоллодог бол, “Мөнгө байхгүй” гээд хэнэг ч үгүй зогсдог нь ч олон аж. Зарим нь бүр энэ хуулийн тухай сонсоо ч үгүй байдаг гэнэ. Гэхдээ л хууль бол хууль. Зөрчсөн л бол зохих арга хэмжээг нь авах үүрэгтэй.   Ил задгай хаясан шүлс, нус, цэр олон төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй   Гудамж талбайд хаясан шүлс, нус, цэр хөрсөнд шингэж олон төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог  талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч  нь биологийн шингэнээс ялгардаг. Тиймээс ямар ч халдварт өвчлөл үүсгэхийг үгүйсгэхгүй.  Нянгаар үүсгэгддэг ямар ч өвчин халдаж болно. Тухайлбал, амьсгалын замаар халддаг сүрьеэ, ханиад томуу, одоо дэлхийн олон оронд гараад буй коронавирусын халдвар хүртэл халдах эрсдэлтэй. Хаврын улиралд ханиад томуу, халдварт өвчин ихэсдэг нь үүнтэй холбоотой. Ил задгай хаясан нус, шүлснээс эхлээд бохир ус, зориулалтын бус жорлонгоос халдварт өвчин үүсэх эрсдэл ихэсдэг. Тиймээс амны хаалтыг хавар ч зүүх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Олон нийтийн газар нус, шүлсээ хаях нь элдэв өвчин тараах эрсдэлтэй. Ийм зөрчил гаргасан 4667 иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэж, торгууль ногдуулжээ. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлс, цэрээ хаяж, бие зассан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож буй. Энэ хуулийн хэрэгжилтэд хяналтыг чангаруулж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон билээ. Гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орчим, нийтийн эзэмшлийн байгууламжид нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх зохицуулалтыг бусад улс орон ч хуульдаа оруулж өгсөн байдаг. Жишээлбэл, Япон улсад энэ төрлийн зөрчилд 1000-10000 иен, Сингапурт 5000 сингапур доллар, Солонгос улсад 40 ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 ам.долларын торгууль ногдуулдаг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

6 цаг 58 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

7 цаг 20 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

7 цаг 28 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

7 цаг 34 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

10 цаг 45 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

17 цаг 52 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

17 цаг 52 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

17 цаг 52 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

Өчигдөр 16 цаг 41 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

Өчигдөр 09 цаг 49 мин