Иргэн С.Шаарийбууг хүлээн  авч уулзлаа

2020-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ УИХ-ын  дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзжээ. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч өнөө хүртэл   хэрэг  эцэслэн  шийдэгдээгүй  байгаа юм. Тэгвэл  УИХ-ын дарга Г.Занданшатар  өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ  Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснон-той зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан. Гэхдээ Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болж, өмнөх үеийн удирдагчдын хууль бус үйлдлүүд, ээдрээтэй асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан. УИХ  бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. Тиймээс УИХ болон холбогдох Байнгын хороод, Ж.Мөнхбат нарын зэрэг гишүүд Ажлын хэсэг байгуулах, тодорхой шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно. Тиймээс таныг урьж уулзаж байна” хэмээсэн байна. Иргэн С.Шаарийбуу “Хэрэг гараад 14 жил болж байна. Нэгэнт үйлдэгчид нь ил болсон энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг миний зүгээс Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Таны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж буйд бид баяртай байна. Охины минь амь нас хөнөөгдсөний дараа Монголын талаас хамгийн анх намайг хүлээж авч уулзсан хүн бол тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Та билээ. Миний санал хүсэлтэд маш шуурхай хандаж, Малайзын талд Гадаад харилцааны яамны шугамаар албан ёсоор асуудал тавьж байсан. Одоо ч гэсэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хичээж яваад чинь талархал илэрхийлье”  гэлээ. Тэрээр энэ хэргийн нарийн ширийнийг сайн мэдэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг, гарах шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлжээ. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05