Х.Тэмүүжин ЖДҮ-ээс зээл авсан түшээдийг  өрөө төлөхийг шаардлаа

2020-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ ХЗДХ-ийн экс сайд, УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд   хүсэлт хүргүүллээ. Тэрээр “Монгол Улсын Прокурорын тухай хуульд прокурор нь үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлах тухай заасан. Хуулийг нэг мөр хэрэглэхдээ орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг  үл харгалзан   хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахдаа зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна  гэж заасан байдаг. Энд дурдагдсан салбар гэдэгт улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбар чиглэл орно. Харин байгууллага гэдэгт Улсын Их Хурал, Засгийн газар  зэрэг  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн хэвшлийн бүх байгууллага хамаардаг. Ингэснээр аливаа салбараас  үл шалтгаалж  Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчмыг хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Хоёр жилийн өмнө УИХ-ын  нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд Монгол Улсын Засгийн газрын харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нь  илт сонирхлын зөрчилтэй гэдэг нь олон нийтэд ил болсон. Энэ асуудал  нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн учраас прокурор шүүхэд хандах ёстой. УИХ-ын нэр бүхий гишүүдийн авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх ёстой. Учир нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” гэх 20 дугаар зүйлийн 20.2 дэх хэсэгт Монгол Улсын  төрийн тодорхой   албан тушаалуудыг нэр заан, тэдгээрийн албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд нээлттэй тендер шалгаруулалтаас бусдаас төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч  байж болохгүй гэж заасан байдаг. Хуулийн энэхүү хориглолтыг зөрчсөн бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох, төрөөс гарсан зардлыг буцаан төлүүлэх хууль зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл,  МУЕП Б.Жаргалсайхан   Үндсэн хуульд төрийг төлөөлж шүүх хуралдаанд орно гэсэн заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж  УИХ-ын нэр бүхий гишүүдийн авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх ёстой. Гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгох хэрэгтэй. Хариуцлагаас тойрч, зугатаж ханалаа. Тиймээс МУЕП нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн хууль зөрчиж хийгдсэн нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, албан тушаалтнуудын төрөөс баталгаа гарган авсан зээлийг  төлүүлж төрийг алдагдалгүй болгох асуудлыг шийдвэрлэж өгсөн" гэж олон нийтэд  мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05