Ч.ЗОТОЛ
Орхон аймгийн Жаргалант сумын нутагт газар хөдөллөө хэмээн нутгийн иргэдээс мэдээлэл ирүүлсэн юм. Энэ талаар ШУА тодруулга гаргажээ. Тус сумын төвөөс баруун урд зүгт 6 км зайд газар хөдлөлт болсон байна.
ШУА-ийн мэдээлэлд “Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15 цаг 16 минут 54 секундэд Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 км зайнд магнитуд нь М=5.0-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.02, уртраг нь 104.38” гэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn