“Ардын Богд” Нямын Цэгмид

2020-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Нягтлан бодогчоос Ардын жүжигчин болсон хүн бол Нямын Цэгмид гуай. Түүний дэлгэцийн анхны дүр нь Монголын анхны уран сайхны “Монгол хүү” киноны ноён бол хоёр дахь нь “Сүхбаатар” уран сайхны кино. Тэрээр энэ кинонд кино эхлэхэд гардаг өгүүлэгч өвгөн, ядуу өвгөн, мөн Богд хааны дүрийг кинонд анх бүтээсэн бөгөөд нийт зургаан кинонд Богд хааны дүрийг бүтээж “Ардын Богд” хэмээх алдрыг хүртсэн. Монголын урлагийн хоёр Цэгмидийн нэг Нямын Цэгмид гуайн тухай болон хөрөг зургийг та бүхэн Монголын театрын музейн “Хөрөг зураг” танхимаас үзэх боломжтой. Монголын театрын музей 1996 онд зураач Н.Орхонд захиалгаар зуруулж сан хөмрөгтөө мөнхөлсөн хэмээн Бүртгэл мэдээллийн санч Б.Сангарагчаа ярьж байлаа. Монголын театр хөгжлийнхөө түүхэнд авьяас билэгтэн олныг төрүүлсээр ирсэн одоо ч олон авьяаслаг залуусын замыг чиглүүлэх гэрэл болсоор байгаа. Үүний нэг нь Ардын жүжигчин Н.Цэгмид юм. Тэрээр 1910 онд Булган аймгийн Могод сумын Сайхан хулж хэмээх газар малчин ард Нямын гэрт төржээ. Арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. Тэр үед Ардын нам, Засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллажээ. Түүний анхны дүр “Самъяа ноён” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Самъяа ламын дүрд тоглосон нь ирээдүйн ардын жүжигчин болох эх үүсвэр болсон байна. ЗХУ-аас уригдаж ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч Ц.Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо гэсэн комисс хотын сургууль, соёлын газруудаар явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүссэн хүмүүсийн дунд санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтад тэнцсэн ч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр шилжүүлсэнгүй. Харин Засгийн газрын нягтлангаар томилов. Гэвч Н.Цэгмид өөрийн хүслээр уран сайхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин “Дэлдэн боохой” хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай танилцсан нь түүнд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хажуугаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагтай танилцжээ. Тэрээр Цагааны Цэгмэд, Д.Ичинхорлоо, С.Гэндэн, Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Д.Найдан, жүжигчин Д.Сэдэд, Г.Доржсамбуугийн хамтаар Улсын хөгжимт драмын театрын жүжигчин, найруулагч, дарга, кино үйлдвэрийн даргын албан тушаалыг хашсанаас гадна 1933-1966 оны хооронд Улсын хөгжимт драмын театрт ажиллах хугацаандаа 23 жүжиг найруулж олны хүртээл болгосон чадварлаг найруулагч байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.2  ДАВАА  № 39, 40 (6264, 6265)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05