Ц.Бүжидмаа: “Эмэгтэйчүүдийн квот” гэж бид буруу яриад байна

2020-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ-ын Ерөнхийлөгч, SFA Олон улсын байгууллагын бодлогын зөвлөх, доктор Ц.Бүжидмааг урилаа.   ЖДҮ-ийн салбарт 70-80 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна  
Блиц -1992 онд: ОХУ-д Уралын Улсын их сургууль. -1999 онд: Удирдлагын Академи төгссөн. -Боловсрол судлалын доктор. -БСШУ-ны боловсролын хүрээлэнд ЭША. -Либерти дээд сургууль,  ШУТИС-ийн БУХС, Их Засаг -Их сургууль, Рояаль Академид багш, сургалтын албаны дарга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, Гүйцэтгэх захирлын алба хашиж байсан. -SFA (Тогтвортой ноос ноолуурын эвсэл) ОУБ-ын бодлогын зөвлөх, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Ерөнхийлөгч.
-Манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.  Нийгмийн салбарт тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбар, жижиг дунд үйлдвэрийн салбарт 70-80 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо хангалтгүй байна гэж бид үздэг. Ерөнхийд нь харвал гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүд олонхи. Харин дундаас дээш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд цөөнх байна. Мэдээж салбар, салбарын онцлогоос хамаарна. Тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарыг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч явна. Гэхдээ энэ хэрээрээ удирдах, шийдвэр гаргах түвшинд олонхи байна уу гэвэл бас үгүй. Ялангуяа улстөр дахь жендэрийн тэгш байдлыг бид хангаж чадахгүй байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтээ үнэлүүлэхдээ  хоёр зорилтоо хангаж чадаагүйгийн нэг нь улс төр дэх жендэрийн тэгш байдал байсан. Монгол Улс  энэ чиглэлээр тууштай ажиллаж, ахиц гаргана гэсэн амлалт авсан хэдий ч ахиц гараагүй л байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Ингээд үзэхээр өнөөдөр манай улсад албан тушаалын шатлал өгсөх тусам эмэгтэйчүүдийн тоо буурдаг урвуу хамаарал тогтоод удаж байна. Энэ юунаас шалтгаалж байна вэ гэвэл хэд хэдэн хүчин зүйлүүдийг нэрлэж болно. Энэ талаар жендерийн мэргэжилтнүүд, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд тодорхой дүгнэлт хэлдэг. Хамгийн эхэнд эмэгтэйчүүдийг үнэлэх нийгмийн тогтсон хандлага нөлөөлдөг. Хоердугаарт улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал, улс төр дэх шударга байдлын түвшин нөлөөлдөг. “Монголын улс төрийн намууд нэр дэвшигчиддээ мөнгөний босго тогтоодог, улстөрийн санхүүжилтийн ил тод биш байдал нь улс төр дэх жендерийн тэгш бус байдлыг бий болгожбайна” гэж НҮБ-ын шинжээчид дүгнэлт гаргаад хэлчихсэн байдаг. Энийг Бүжидмаа хэлээд байгаа юм биш. Мөн улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх эрмэлзэл хүчин чармайлт бага. Квотыг бид 20 хувиас илүү хувьд хүргэж чадахгүй байна. Үүнийгээ бэлтгэгдсэн эмэгтэйчүүд байхгүй гэж тайлбарладаг. Тэгэхээр эрэгтэйчүүд бэлтгэгдсэн байдаг, эмэгтэйчүүд бэлтгэгдээгүй гэж хэлж бас болохгүй. Улстөрийн болон хувь хүний манлайллаар нь харьцуулбал эрэгтэйчүүд эмэгтэйчүүд нэг их ялгаа байдаггүй. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдээс өөрсдөөс нь шалтгаалдаг хэд хэдэн хүчин зүйл бий.Тухайлбал, зориг дутагддаг. Мөн улс орны бодлого толорхойлох түвшинд ажиллах чадвартай гэдгээ харуулах ёстой. Эмэгтэйчүүд сонгогдоод яг юу хийх вэ, юуг өөрчлөх юм бэ, ямар асуудлыг шийдэх вэ гэдгээ тодорхой болгох, өөрөөр хэлбэл бодит асуудал ярих ёстой. Түүнээс биш эмэгтэйчүүд улстөрд цөөхөн байна, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлье гээд хоосон яриад байвал өнөөдөр ямар байна, хэдэн жилийн дараа ч энэ байрандаа байсаар л байх болно. Бас “Биднийг сонгоод өгөөч” гэж мянга хэлээд нэмэргүй. Яагаад гэвэл ихэнхи эрэгтэй улс төрчид гарааны тэгш бус байдал, квот гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. “Адилхан л байх ёстой”, “Хаалга өшиглөөд ороод ир л дээ” гэх зэргээр ярьдаг. Эмэгтэйчүүд бид нар ч гэсэн олонхи байсан бол эрэгтэйчүүдэд адилхан тэгж хэлээд сууж байхыг үгүйсгэх аргагүй. Гэтэл сая квотыг 30 хувь болгох гээд хараахан чадсангүй, нэг л гишүүн саналаа өгчихсөн бол болох байсан. Үүний цаана эмэгтэйчүүд чадахгүй гэсэн үл итгэсэн байдал кноп дарж байгаа эрэгтэй гишүүдэд байгаа. Тэр үл итгэсэн байдлын мөсөн уулыг хайлуулах ганц зүйл нь эмэгтэйчүүдийн манлайлал юм. За  тэгээд эмэгтэйчүүдийн манлайлал гэхээр олон асуудлыг хамаарнаа бас. Юуны түрүүнд төрийн бодлого тодорхойлох мэдлэг боловсрол, зориг тэвчээр, шийдэмгий байдлыг шаарддаг. Учир нь эмэгтэйчүүд гэр бүлийнхээ ачааг үүрэлцдэг шигээ нийгмийн ачааг олон түмний өмнө үүрч, хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаж, шударга, зоригтой, тууштай байх ёстой. Манай эмэгтэйчүүдэд ийм чанар хангалттай бий.   Бид тийм байсан та нар тийм байх ёстой гэдэг хандлагаа өөрчилье -Нэгэнт эмэгтэйчүү­дийн манлайллын асуудал ярьж байгаа болохоор өөрчлөлт, хөгжлийн талаар ярихаас өөр аргагүй. Цаг үеэ дагаж, өөрчлөгдөж чадахгүй бол хичнээн квот байгаад ч нэмэргүй. Өнөөдөр дэлхий ертөнц минут секундээр өөрчлөгдөж байна. Дижитал шилжилт, технологи, инновацийн эрин зуунд шилжчихсэн байхад бид өнөөдөр хаана явна вэ. Инноваци, гарааны бизнесийг дэмжих төвүүд бий болж, оюуны өмч, патентын тухай хуулиуд өөрчлөгдөж байгаа хэдий ч дэлхий биднийг бүр хаяад алга боллоо. Хиймэл оюун ухаан хаалга тогшиж, сандал булаалдаж байна. Эдгээрийг эмэгтэйчүүд бид олж харах ёстой болоод байна. Дээрээс нь өнөөгийн нийгэмд гурван үеийн ялгарал бий болчихоод байна. Жишээлбэл би хүүхэдтэйгээ хүүхдийнхээ хэлээр л ярихгүй бол хэзээ ч би хүүхдээ ойлгохгүй. Бидний үед тийм байсан, чи ийм байж болохгүй  гэж хэлдэг үе бидний 70-аад оныхноор дуусаасай. Бидний дараагийн үе тэс ондоо үе гарч ирж байна. Хэдхэн жилийн дараа тэд гоё машин, тансаг хаусыг үнэлж үзэхээ болино. Тэдний үнэт зүйл тэс өөр байх болно. Тэр болгоныг эмэгтэйчүүд л торгон мэдрэмжээрээ түрүүлж мэдэрч чадна. Ингэж бид алсыг харж, тэгж бодлогоо тодорхойлж, түүгээрээ эрчүүдээс ялгарч, манлайлж чадна.   Улстөрийг мөнгөнөөс салгасан цагт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ   -XXI зуун бол эмэгтэйчүүдийн зуун гэж ярьдаг.Эмэгтэйтөрийн тэргүүн, ерөнхий сайдтай  улс орнуудын тоо нэмэгдэж байгаа. Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд эзлэх хувь нэмэгдэж байна. Удирдлагын түвшинд эмэгтэйчүүд олон ажилладаг компаниудын үр ашиг өндөр болж байна. Парламентын засаглалтай улс орнуудад эмэгтэй гишүүдийн тоо өссөнөөр нийгмийн асуудлуудаа түлхүү анхаарсан, хүн рүүгээ чиглэсэн бодлоготой болж байна. Ил тод байдлын индекс тасралтгүй өссөн байдаг. Түүнчлэн авлига буурдаг гэх мэт олон давуу тал ажиглагддаг. Шведийн парламентын гишүүнээс танай улсад яагаад эмэгтэй улс төрчдийн хувь ийм өндөр байна вэ гэж асууж л дээ. Тэгсэн “Манай оронд улстөрөөр мөнгө хийхээ болиод удаж байна шүү дээ” гэж хариулсан байдаг. Жендэрийн мэргэжилтэн болон эрдэмтэн, судлаачид улс төрийг мөнгөнөөс салгахгүйгээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломжгүй гэж үздэг. Энэ нь л хамгийн том тээг болоод байгаа зүйл юм. Ихэнхи эмэгтэйчүү­дийн хувьд эрэгтэйчүүдтэй харьцуулахад эдийн засгийн байдал нь харьцангуй доогуур төвшинд байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр ч эмэгтэйчүүдийн авдаг цалин эрэгтэйчүүдийнхээс бага байна. “Адил хөдөлмөрт адил цалин”гэдэг зарчим үйлчлэхгүй байна. Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ажиллагсдын цагийн хөлс дунджаар 3500 төгрөг байхад эрэгтэйчүүдийнх 3600, эмэгтэйчүүдийнх 3300 төгрөг байна. Ийм байхад улс төрийн санхүүжилт ил тод, шударга, мөнгөнөөс хараат бус байж байж тэгш байдал бий болно. Хоосон 20 хувийн квотоор энэ асуудлыг шийдэхгүй. Квотыг улс орнууд улс төрийн намын санхүүжилттэй нь уяж өгсөн байдаг. Нэр дэвшигчдийг жагсаахдаа цахилгаан товчны зарчмаас гадна эхний гурван нэр дэвшигчдэд нэг, дөрвөөс долоод хоёр гэх мэтчилэн хэрхэн жагсаахыг тодорхой дүрэм журмаар тогтоодог аргууд ч байгаа. Энд нэр дэвшигчдийн хөрөнгө мөнгөний бяд ерөөсөө хамаагүй. Ташрамд хэлэхэд “эмэгтэйчүүдийн квот” гэж бид буруу  яриад байдаг. Энэ бол нэг хүйсийн төлөөллийн тухай асуудал. Нөгөө талаар 20 хувь бол доод хязгаар болохоос  дээд хязгаар биш юм. Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцооны хүрээнд “Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй” гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ тийм биш, харин ч  дэмждэг юм шүү. 2012 оны сонгуулийн дараа хийгдсэн судалгаагаар нэр дэвшээд ялалт байгуулсан эмэгтэй гишүүдэд санал өгсөн сонгогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан.   Эрэгтэй, эмэгтэй хүн хамтдаа оршиж, амьдралыг авч явдаг хуультай   -Засгийн газрын сайд нарын 80 хувийг нь эмэгтэйчүүд болгочихвол бас л доголдол гарна. Айл гэрийн тулах багана хоёр байдаг шиг, байгалийнхаа хуулиар хүний ертөнцийн бүхий л орчилд эрэгтэй, эмэгтэйчүүд хамтдаабайж гайхамшигийг бүтээнэ. Хот суурин газар амьдарч байгаа эмэгтэйчүүд төрөх эмнэлэг явлаа гэхэд сайндаа таван км яваад л очино. Гэтэл хөдөөгийн эмэгтэйчүүд 50,100 км явж төрөх эмнэлэгт очиж байна. Төрж үзээгүй эрэгтэй хүн төрөх эмнэлэг барих санаа хамгийн түрүүнд толгойд нь орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд л ийм бодлогыг хийнэ.Цэргийн ангийн дүрэм журмыг ийм болгое, ингэж өөрчилье гэдэг санаа цэрэгт явсан эрэгтэйчүүдээс л гарна. Тэгэхээр ялгаатай хэрэгцээгээ дагаж ялгаатай бүлгүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд тэнцвэртэй байх учиртай. Миний удирддаг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан 21 аймагт салбар зөвлөлтэй, жендэрийн тэгш эрх, хүний эрх, эмэгтэйчүүдийн манлайлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Энэ жилд бид хөдөөгийн малчин эмэгтэйчүүд, залуучууд, сонгогчдын боловсролд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.Эрэгтэй, эмэгтэй бүгд л жендэрийн тэгш эрх гэж юу болохыг ойлгодог байгаасай гэж бид хүсдэг. Яагаад гэвэл жендэрийн асуудал бол хүн бүрт хамаатай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.2  ДАВАА  № 39, 40 (6264, 6265)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

13 цаг 10 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

17 цаг 8 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

17 цаг 8 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

17 цаг 8 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Өчигдөр 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Өчигдөр 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Өчигдөр 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Өчигдөр 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Өчигдөр 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Өчигдөр 13 цаг 19 мин