Монголын киночид хэрхэн нэгдэж, юу ярив?

2020-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 1-ний өдөр Монголын олон нийтийн радио телевиз болон Монголын үндэсний кино хороо хамтран “Кино-хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг хийсэн. Тус хэлэлцүүлэгт Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач, зохиолч, найруулагч Т.Чимид, Монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил, Монголын урлагийн зөвлөлийн дарга, “Guru media”-гийн продюссер Ц.Ариунаа, сэтгүүлч, кино найруулагч Г.Золжаргал, найруулагч, залуу уран бүтээлч Л.Бат-Амгалан нар оролцсон билээ. Тус хэлэлцүүлгээр Монголын кино хөгжлийн өнөөдрийн бодлого түүн доторх асуудал болон алтан үеийн кино бодлого, хууль эрх зүйн орчин, киночдын нэгдлийн асуудал, кино урлагийн нийгэм дэх ач холбогдол, кино зах зээлийн боломж, аюул гэсэн сэдвээр чөлөөтэй хэлэлцсэн. Ийн хэлэлцсэний үр дүнд дараах нэгдсэн байр сууринд хүрсэн бөгөөд Монголын киночдыг нэгдэн эрх зүйн орчин, эрх үүргээ хангуулах уриалгыг гаргаад байна. Үүнд Монгол үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг тээн хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад өөрийн түүхээ батлан үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гол арга зам нь кино урлаг юм. Кино урлаг нь өөрөө Монгол хүний оюун, потенциалыг илэрхийлэх гол зэвсэг, үндэсний баялаг юм. Нөгөөтэйгүүр киногоор дамжуулан олон улсын тавцанд эх орноо таниулан сурталчлах, эдийн засагтаа бодитой хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Энэ утгаараа төр, засгийн зүгээс кино салбарыг онцгойлон авч үзэж, түүний ач холбогдлыг ухааран бодит дэмжлэг үзүүлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Кино салбарын эрх зүйн орчин нь киноны салбарыг бодитоор дэмжсэн, дэлхийн болон олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг агуулсан байх шаардлагатайг дуу нэгтэйгээр дэмжиж байна. Монголын үндэсний кино хороо болон кино уран бүтээлчдийн зүгээс төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг болон бусад эрх зүйн зохицуулалтуудыг салбарын бие даасан хуулиар нэгтгэн зохицуулах, кино урлагийн салбарт хэрэгжүүлэх бодлого, чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн хэрэгжүүлэх үзэл баримтлал дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн үүнийг үр дүнтэй ажил болгох үүднээс гарын үсэг зуран холбогдох яам, сайдуудад албан хүсэлт хэлбэрээр илгээлээ. Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05