ПОЛИТ-ТОЙМ: ITB Berlin, Сакурагийн баяр... короновирусээс болж цуцлагдаж байгаа айлчлал, арга хэмжээ, тэмцээн  

2020-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: GLOBAL LOOK PRESS
  Д.АРИУН   Канцлерийн айлчлалыг хойшлуулав АНУ-ын зүгээс шинэ короновирусын тархалттай холбоотойгоор Австрийн Канцлер Себастьян Курцын Вашингтонд хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Энэ талаар Австрийн холбооны канцлерийн албанаас эшлэн Австрийн хэвлэлүүд мэдээлжээ. Австрийн Канцлер гуравдугаар сарын 1-4-нд АНУ-д айлчлал хийхээр төлөвлөж байсан бөгөөд гуравдугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар товлосон байсан аж.  Австри улсад хоёрдугаар сарын 29-ний байдлаар COVID-19-ийн есөн тохиолдол бүртгэгдээд байгаа юм.   ITB Berlin болохгүй   Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг ITB Berlin энэ гуравдугаар сарын 4-8-нд болохоор байсан ч короновирусын эрсдэлээс шалтгаалан цуцлагдлаа. Зохион байгуулагчдын хэлснээр энэ арга хэмжээнд оролцохоос 54  улс татгалзжээ.  Нөгөө талаас ХБНГУ-ын Эрүүл мэнд болон Дотоод хэргийн яамны хамтарсан шуурхай удирдлагын  штабаас улс орондоо болох томоохон арга хэмжээнүүдийг цуцлах зөвлөмж өгсөн байна. Энэ зөвлөмжийн хүрээнд багтаж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь ITB Berlin болохыг штабын хэвлэлийн мэдээнд дурдсаныг kp.ru мэдээлжээ. Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг ITB Berlin-д 160 мянган оролцогчийг дэлхийн улс орнуудаас хүлээж авна гэдэг урьдчилсан төлөвлөгөө байсан  ч 10 мянга гаруй хүн бүртгүүлсэн гэдэг мэдээллийг өмнө нь зохион байгуулагчид өгч байсан билээ.   Женевийн олон улсын автосалон нээгдэхгүй ITB Berlin-гээс гадна Европ тивд короновирусээс болж олон арга хэмжээ цуцлагдаж байгаагийн нэг нь Женевийн олон улсын автосалон болж байна.  Гуравдугаар сарын 5-15-нд болох байсан ч Швейцарийн Засгийн газар хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 15-ныг дуусталх хугацаанд  олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан тул хэзээ гэдэг нь тодорхойгүйгээр хойшилжээ.   Ювентус-Интер Миланы тоглолт тавдугаар сард болно Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний  26 дахь тойргийн таван тоглолт тавдугаар сар хүртэл хойшилж байгааг Лигийн удирдлагууд зарласан байна. Өмнө нь Ювентус-Интер Милан зэрэг багийн тоглолтуудыг хаалттай, үзэгчгүй хийхээр товлож байсан билээ. Гэхдээ тус улсад дэгдээд байгаа халдварын улмаас  тоглолтын хуваарийг тавдугаар сард болгосон байна. БНХАУ-ын Ухань хотоос эхэлж дэгдсэн шинэ төрлийн короновирусын халдвар Европ тивийн орнуудаас Итали улсад хамгийн их дэгдээд байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 29-ний байдлаар Италид 889 хүн халдвар авсан нь тогтоогдож, 21 хүн нас бараад байгаа юм. Европын орнуудад бүртгэгдээд байгаа COVID-19-ын 60 хувь нь Умард Италид хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд зорчсон иргэдтэй холбоотой байгаа тул халдвар гарсан бүс нутгууд руу аялахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа юм.   АНУ-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт болох уу АНУ болон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт цуцлагдаж байгаа талаар Ройтерт агентлаг Цагаан ордоны эх сурвалжаас ишлэн мэдээлжээ. АНУ болон Ази Номхон далайн орнуудын улсуудын ассоциацийн дээд хэмжээний уулзалт гуравдугаар сарын 14-нд Лас-Вегас хотноо болохоор төлөвлөж байсан бөгөөд короновирусын аюул заналын улмаас  цуцлах болсон талаарх хэвлэлд гарсан мэдээллийн талаар АНУ-ын Төрийн Департаментаас албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.   Биатлоны цомын тэмцээний болох эсэх нь тодорхойгүй Биатлоны дэлхийн цомын төлөөх тэмцээн гуравдугаар сарын 5-8-нд Чехийн Нове-Место-д  болох ёстой ч цуцлах шийдвэр гарч магадгүй байгаа талаар iSport.cz портал мэдээлжээ. Зохион байгуулагчид эцсийн шийдвэрээ гуравдугаар сарын 4-нд зарлах юм байна.   Сакурагийн баяр болохгүй Жил бүрийн хавар дөрөвдүгээр сард жуулчдын их урсгал Японыг чиглэдэг. Сакура цэцэглэхийг үзэж, Сакурагийн баярт оролцох боломж энэ жил байхгүй гэсэн үг. Японы Токио, Осако хотын захиргаа сакурагийн баярыг зохион байгуулахгүй гэж шийдсэн байна. Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05