Коронавирус ба биржүүд

2020-02-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Нью-Йоркийн хөрөнгийн бирж дараалан хоёр дахь өдрөө хасах үзүүлэлттэй хаажээ. Лондонгийн биржид арилжаалагддаг Британийн компаниудын хувьцааны ханшийн үнэ 100 орчим тэрбум еврогоор буурсан байна-

© EPA-EFE/JUSTIN LANE
  Д.ЭНХЭЭ   Шинэ коронавирус дэлхий даяар тархсаар аль хэдийн Бразилид хүрч, ойрмогхон Италид очоод ирсэн эрэгтэйгээс уг вирус илэрчээ. Үүний зэрэгцээ дэгдэлт эхэлсэн Хятад улсад өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоо халдвар авсан болон нас барсан хүний тооноос олон арав дахин илүү болжээ. Вирусын дэгдэлт биржүүдэд нөлөө үзүүлсэн хэвээр байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дараалан хоёр дахь өдрөө хасах үзүүлэлттэй хаасан бөгөөд гол индексүүдийн уналт 3 орчим хувь байжээ. Лондонгийн биржид арилжаалагддаг Британийн компаниудын хувьцааны хоёр өдрийн нийт үнэ 100 орчим тэрбум еврогоор (126 тэрбум ам. доллар) буурсан байна. Аялал жуулчлал болон люкс зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг пүүсүүд уналтыг тэргүүлж байна. Мягмар гаригийнх шиг уналттай биш боловч Москвагийн биржийн индексүүд буурсан хэвээр байна, тухайлбал, бирж нээгдэх үед Мосбирж болон РТС – ийн индексүүд 0,5 – 0,7 хувь буурсан.   Хятад дахь нөхцөл байдал   Эрх баригчдынх нь зүгээс танилцуулсан сүүлийн тоо баримтаар халдвар авсан нийт тохиолдол Хятад улсад 80 мянгыг давж, халдварын өсөлт буурсан байна (мягмар гаригт 77,6 мянга байсан). Хятадын бүс нутгаас анх шинэ вирус илэрсэн Хубэй муж халдвар авсан 65,1 мянга, нас барсан 2,6 мянга гаруй үзүүлэлтээр хол тасархай тэргүүлж байна. Түүний дараа 1,2-1,3 мянган хүн өвчилсөн Гуандун, Хэнань, Жэзян муж орно. Үүний хамт өнгөрсөн хоногт эх газрын Хятадын 31 мужийн 26 – д халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй байна. Коронавирустэй хийх тэмцэлд Засгийн газар 100,87 тэрбум юань (14,36 тэрбум гаруй ам. доллар) зарцуулжээ.   Бусад улс орны нөхцөл байдал   БНХАУ-аас гадна Өмнөд Солонгос улсад 3000 хүн халдвар авч, 16 хүн нас баржээ. Энэ улс орны халдварын голомт нь Тэгү хот болж байна. Сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэж байгаа учраас БНСУ-ын Засгийн газар улирлын амралтын дараа гуравдугаар сарын 9-нд эхлэх байсан хичээлийг хойшлуулах шийдвэр гаргав. Хөрш зэргэлдээ Япон улсын эрх баригчид (халдвар авсан 862 тохиолдлын 691 нь далайн аяллын Diamond Princess хөлөг онгоцонд авсан бөгөөд 4 хүн нас барсан) сүүлийн үед Өмнөд Солонгосын Тэгү, Чондо-д очиж байсан гадаадын хүмүүсийг хилээр нэвтрүүлэхийг хориглохоор шийдвэрлэв. Халдвар авсан 322 тохиолдол, 10 хүн нас барсан үзүүлэлтээр Итали улс гуравдугаар байранд гарч ирэв. Ихэнх тохиолдол тус улсын хойд хэсэгт гарсан бөгөөд тэнд хатуу хөл хорио тогтоож, олон нийтийн байгууллага, газруудыг хааж, нийтийг хамарсан арга хэмжээг цуцалжээ. Хэдийгээр хөл хорио тогтоосон боловч сүүлийн хоногт чухамхүү Италид очсон хүмүүсээр дамжин Хорват, Австри, Испанид коронавирус илэрсэн байна. Итали, Өмнөд Солонгос, Иран улсад зорчихгүй байхыг Хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарт хяналт тавих асуудал эрхэлсэн ОХУ-ын холбооны алба лхагва гаригт иргэддээ зөвлөмж болгожээ.   АНУ-ын болгоомжлол   Халдвар авсан 57 тохиолдлын 40 нь Diamond Princess хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн зорчигч байгаа АНУ-д коронавирусээс ихээхэн болгоомжилж байна. Өөрийнх нь засаг захиргааны зүгээс “коронавирустэй тэмцэх ажил маш сайн байгаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв. Гэхдээ Дархлаажуулалт болон амьсгалын замын өвчний асуудал судлах АНУ-ын үндэсний төвийн захирал Нэнси Мессонье халдвар тархах бол цаг хугацааны асуудал учраас “хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулахад бэлэн байх”-ыг улс орныхоо оршин суугчдад хандан уриалжээ. Хэдийгээр халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй боловч Сан-Францискогийн эрх баригчид хотдоо онц байдлын дэглэм тогтоосон байна. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05