Т.САЙХАН
МИАТ-ийн захирлын зөвлөл сая хуралдаж, Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Учир нь МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхэд байгууллагын болон холбогдох дүрэм зөрчин, бизнес ангиллын суудал гаргаж өгсөн гэжээ. Мөн Япон Улс дахь МИАТ-ийн төлөөлөгчдөд хууль бус үүрэг даалгавар өгсөн гэх үндэслэлээр улсын УОК-ын үүргийн дагуу ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнчлэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn