Онцгой комиссын шийдвэрийг зөрчвөл тав хүртэлх сая төгрөгөөр торгоно

2020-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Нийслэлийн хэмжээнд 945 баар үйл ажиллагаа явуулж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр баарны үйл ажиллагааг ирэх сарын 30-ны өдрийг хүртэл хаахаар болсон. Хэрэв захирамж, шийдвэрийг үл тоон үйл ажиллагаа явуулбал иргэнийг 1.5 сая, аж ахуйн нэгжийг таван сая төгрөгөөр торгох бөгөөд дахин давтагдвал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох юм. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 310 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн 69 амралтын газар, 64 жуулчны бааз, 87 саун, 59 фитнесс клубт өчигдөр оройноос эхлэн мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллага мэдэгдлүүдийг хүргэн ажиллаж байна. Сувиллын үйл ажиллагаа явуулдаг амралтын газрууд хэвийн ажиллах юм. Захирамж шаардлагыг үл тоомсорлон үйл ажиллагаагаа явуулж зөрчил гаргавал тухайн салбарт үйл ажиллагаа явуулахгүй болтол арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун сануулсан юм. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05