Хоёрдугаар сарын 27: Коронавирус газрын зурагт

2020-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.27/ 09.00 цагийн байдлаар дэлхийн 37 оронд тархаад байна.  Энэ вирусын улмаас нас барагсдын тоо өнөөдрийн байдлаар 2772-д хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  81409 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 20969 болж өссөн байна. Нас барагсдын олонхи нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байсан бол сүүлийн хэдэн өдөрт Өмнөд Солонгос, Иран, Италь улс өвчний голомтоор бүртгэгдээд байна.
Мөн шинэ төрлийн коронавирусын халдвар өчигдөр Европын хэд хэдэн улсад шинээр илэрснээс гадна Өмнөд Америк тивд анх удаа бүртгэгджээ.
Шинээр илэрсэн халдварууд нь бүгд Италийн хойд бүс нутгаас гаралтай байгаа юм. Тухайлбал Италийн Ломбарди мужид зорчоод эх орондоо эргэж ирсэн 61 настай иргэн Бразил улсын анхны халдвар тээгч болжээ. Мөн Грек, Финланд улсууд өчигдөр Италиас ирсэн хүнээс анхны халдварын тохиолдлуудаа бүртгэсэн байна. Испани, Хорват, Австри, Умард Македон, Алжир улсуудад илэрсэн шинэ тохиолдлууд бас Итали улстай холбогдож байв. Итали улсад одоогийн байдлаар шинэ коронавирусын халдварын 374 тохиолдол бүртгэгдэж, 12 өвчтөн нас бараад байна. Европ тивд халдварын гол төв нь Итали улс болоод байгаа бол Ази тивд Өмнөд Солонгос, Ойрх Дорнодод Иран улс тархалтын төв болжээ. Өчигдөр /02.26/ Өмнөд Солонгост халдварын 284 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их хэмжээ болж байна. Тус улсад нийтдээ 1,261 хүн халдвар авч, 12 өвчтөн нас баржээ. Ойрх Дорнодод вирус тархалтын гол төв болоод байгаа Иранд өчигдрийн байдлаар нийт 139 халдвар бүртгэгдэж, 19 өвчтөн нас барсан мэдээлэл байгаа юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05