У.Хүрэлсүх: Засаглах цаг болсон, Т.Бадрал дарга аа

2020-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын өнөөдрийн /02.26/ хуралдаанаар коронавирусын халдвартай холбоотойгоор зарим асуудлаар шийдвэр гаргалаа. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэрээр “Ард иргэдээ зөв ойлгуулах чиглэлээр ярилгүй яах вэ. Гэхдээ одоо засаглах цаг болсон, Т.Бадрал дарга аа. Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ уруу орно. Ингэж байж энэ нөхцөл байдлаа давна. Тогтоол, шийдвэр, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тодорхой хэмжээний хариуцлага тооцно. Иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Нэг хоёр хүний цагаан сараар гэр орондоо очиж золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх ашиг. Энэ бол улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. Тиймээс дүрэм, журмаа сахиулах ёстой. Улсын Онцгой комисс сайн ажиллаж байна гэж бодож байна, цаашдаа ч сайн ажиллах ёстой. Хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй. Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ, замбараагүй байдал үүсэж, сар шинийн золголт үргэлжилнэ. Ханиад томуу агаар дуслын замаар халдаж буй бүх өвчин дамжина. Бид хэдэн сар тэвчиж, тэсэх хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна, тэрийг харж байна. Гэхдээ одоо бол шинжлэх ухаанд тулгуурласан, холбогдох байгууллагын гаргасан зөвлөмж, дүгнэлтэд тулгуурлаж Засгийн газар, хүчний байгууллага болон бусад байгууллага ажлаа хийх цаг болсон. Хэл ам гарах юм байна, олон түмэн бухимдах юм байна гэсэн асуудал байхгүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05