
Т.САЙХАН
Засгийн газрын өнөөдрийн /02.27/хуралдаанаар хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл сунгалаа.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрээр “Шинийн 4-нөөс ирэх долоо хоногийн даваа гариг хүртэл орон нутгийн зам, Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа” гэв. Харин онцгой комиссоос иргэдийн холбогдох бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллах юм байна.
Эх сурвалж:www.polit.mn