БНСУ-д байгаа иргэдийн анхааралд

2020-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН БНСУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо хэдхэн цагийн дотор нэмэгдэж, 977-д хүрчээ. Харин хамгийн сүүлийн мэдээллээр вирусын халдвараар 10 дахь хүн нас барсан гэх мэдээлэл байна. БНСУ-д коронавирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой халдварын голомт хот, муж, дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцын шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар явахгүй байхыг  Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас өнөөдөр /02.25/анхаарууллаа. Иргэдийг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. - Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх; - Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих; - Амны хаалт /маск/тогтмол зүүх; - Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах; - Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх; - Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх; - Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх; - Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх; - Шувуу зэрэг ан амьтнаас хол байх. Хэрэв халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллаж буй), Цагаачлалын албаны 1345 (09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад холбогдож, ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн www.ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia in Seoul” фейсбүүк хуудас,  www.mongolembassy.com цахим хуудаснаас авах, мөн ШУУРХАЙ УТАС 010-8205-3464, (02)798-3464 утсаар холбогдож санал, хүсэлтээ гаргах, мэдээлэл авахыг зөвлөжээ. Эх сурвалж:www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05