ДЭМБ-ын мэдэгдэл

2020-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Коронавирусын халдвар өргөн хүрээнд тархах магадлалтайг тооцож бэлтгэл хангах цаг ирлээ гэж ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Такеши Касей мэдээлэв. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ. БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон гарч, тооцоолж байснаас илүү хурдтайгаар халдвар тархаж болзошгүй байна. Энэ нь Монгол улс эсвэл өөр нэг газар халдвар хялбар тархана гэсэн үг биш. Тархахгүй ч байж болно. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий л хүч, нөөцөө дайчилж байгаа ч хүн амын дунд тархаад эхэлсэн үед бэлэн байдлаа хангах чиглэл рүү шилжих шаардлага тулгарч байна. Энэ цаг хугацаа шаардсан арга хэмжээг улс орны өнцөг булан бүрт хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр эхлэхгүй бол оройтно. Халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд нэн түрүүнд эрсдэлт бүлэгт чиглэсэн, эрүүл мэнд, нийгмийн үр дагаврыг бууруулах үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ. Бид одоо бэлэн байдлаа хангахгүй бол дээрх арга хэмжээг хэрэгцээтэй үед нь идэвхжүүлэх боломжгүй болно. Жишээ нь, халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд, эрүүл мэндийн байгууллага эрсдэлтэй бүлэг, хүнд өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээнд анхаарах хэрэгтэй болно. Энэ нөхцөлд халдвар авсан тохиолдол бүрийг тусгаарлах, хөл хорио тогтоохын оронд хөнгөн явцтай өвчтөнүүдийг гэрт нь эмчлэх чиглэл барина. Түүнчлэн эмнэлэг үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтанд халдвар тараах эх уурхай болохоос сэргийлсэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн сэжигтэй бүх тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр оношлох, хавьтлын судалгаа хийх ажлыг зогсоож, лабораторийн оношилгоог тандалтын буюу газар зүйн тархалт, чиг хандлагыг хянах зорилгоор хийж, энэ мэдээллийг хариу арга хэмжээний шийдвэр гаргахад ашиглах шаардлагатай байна. Энэ шинэ өвчний талаар олон зүйл тодорхойгүй хэвээр байгаа тул хүмүүс санаа зовох нь аргагүй юм. Бэлэн байдлаа хангах бол бидний хийх хамгийн чухал зүйл. Засгийн газраас авч буй арга хэмжээнээс гадна өөрийгөө болон гэр бүл, ялангуяа эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалах хамтын хариуцлагыг бид хүлээж байна. Гараа ойр ойрхон савандаж угаая. Ханиаж найтаахдаа ам, хамраа амны цаасаар эсвэл шууны дотор талаар халхалъя. Халдварын шинж тэмдэгтэй хүнээс дор хаяж 1 метрийн зай барья. Хэрэв та өвчтэй бол бусдад халдвар тараахаас сэргийлж гэртээ байх хэрэгтэй. Хэрэв амьсгалахад хүндрэлтэй шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Түүнчлэн найз нөхөд, гэр бүлдээ болон цахим сүлжээгээр цуурхал, буруу ташаа мэдээлэл битгий тараагаарай. Буруу мэдээлэл нь өөрт болон бусдад хохиролтой шийдвэр гаргах эрсдэл дагуулдаг. ДЭМБ халдварын тархалт, хүндрэлийн зэргийг нарийвчлан хянаж байна. Одоогийн байдлаар БНХАУ-д гарсан тохиолдлын 2% нь нас барсан. Хубэй мужаас бусад газар нас баралт 0.4% байна. Үүний зэрэгцээ улс орнуудыг бэлэн байдлаа хангахыг уриалж байна. COVID-19 халдварын дэгдэлтийн үед дээр дурдсан арга хэмжээнд шилжих шаардлага гарахгүй байж болох хэдий ч үүнд зориулсан цаг хугацаа, хүчин чармайлт нь ямагт үр дүнтэй байна. Учир нь бид ирээдүйд хэзээ нэгэн цагт гарч болзошгүй өвчин, дэгдэлтэд илүү бэлтгэлтэй болж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажилласаар байх болно. Одоо гарч буй энэ дэгдэлт бол бидний бэлэн байдлыг шалгаж буй сорилт юм. Зөвхөн өнөөдөр тулгарч буй асуудлыг шийдэхээс гадна болзошгүй эрсдэлд бэлтгэж, бүх түвшинд арга хэмжээг хэрэгжүүлснээр ирээдүйд учирч болох эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бид хамтдаа багасгаж чадна гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05