ОХУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд коронавирусын эсрэг Хятадад боловсруулсан вакцины ингэж ярьжээ

2020-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
 

-Дипломатчийн өгүүлснээр Хятадад боловсруулсан вакцин үр дүнтэй болохоо нэгэнт харуулсан боловч нэмэлт туршилт шаардлагатай гэнэ-

 
БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чжан Ханьхуэй
© Сергей Бобылев/ТАСС
  Д.ЭНХЭЭ Улс орны ихэнх бүс нутагт хэвийн аж амьдрал сэргэж, шинэ коронавирусын халдвар тархалтыг зогсоож чадна гэдэгтээ Хятадын эрх баригчид итгэлтэй байна. Урьдчилан сэргийлэх дархлаа суулгах вакциныг нэгэнт боловсруулсан бөгөөд түүнийг дахин сайжруулж, нэмэлт туршилт хийх шаардлагатай хэмээн Москвад суугаа БНХАУ-ын Элчин сайд Жан Ханьхуэй даваа гаригт сэтгүүлчдэд мэдэгджээ. "Халдвар тархалтыг бид ойрын хугацаанд бүрмөсөн зогсоож чадна гэсэн итгэл Хятад улсад байна. Халдварын төвөөс (Ухань хот) гадна ихэнх хот, хөдөөд энэ сарын сүүлч гэхэд хэвийн аж амьдрал сэргэнэ. Халдварын төвд ийм байдал харин арай хожуу, гуравдугаар сарын туршид бий болно” хэмээн Элчин сайд хэлэв. Дипломатчийн өгүүлснээр Хятадад боловсруулсан вакцин үр дүнтэй болохоо нэгэнт харуулсан боловч нэмэлт туршилт шаардлагатай гэнэ. “Манай эрдэмтэд коронавирусын гурван хэмжээст тодорхойлолтыг гаргасан явдал вакцин гаргаж авахад маш сайн үндэс суурь болсон. Дархлаа суулгаж байгааг харуулсан вакциныг Хятад нэгэнт боловсруулсан. Гэхдээ энэ бол эхний урьдчилсан үр дүн, туршилтыг цаашид үргэлжлүүлж, сайжруулахад хугацаа хэрэгтэй” хэмээн Жан Ханьхуэй тайлбарлажээ.   Халдварын эсрэг тэмцэл дэх хамтын ажиллагаа   Хятад улс халдварлан тархаж байгаа коронавирустэй тэмцэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй өргөн хүрээнд хамтын ажиллагаа явуулж байгааг дипломатч онцлов. Шинэ вирусыг шинжлэн судлах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага төлөөлөгчдөө Хятадад ирүүлснийг тэрээр сануулав. “Энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын хоёр мэргэжилтэн байгаа. Бас үүнээс өмнө ОХУ-аас эмнэлгийн мэргэжилтнүүдийг илгээсэн бөгөөд манай мэргэжилтнүүд тэдэнтэй хамтарч санаа бодлоо солилцсон. Энэ бол эрүүл мэндийн салбар дахь Хятад, Орос хоёр улсын хамтын ажиллагааны маш сайн эхлэл мөн” хэмээн тэр онцлов. ОХУ-тай энэ салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхэд Хятад улс бэлэн гэдгийг Элчин сайд тодотгов. “Дэмжлэг үзүүлсэн явдалд бид Оросын удирдлага, оросын ард түмэнд гүнээ талархаж байна. Өгөөмөр сайхан сэтгэл хэмээн бид үүнийг харж байна” хэмээн тэрээр нэмж хэлэв. "Фашизмыг ялсны 75 жилийн ойг энэ онд бид тэмдэглэнэ. Халдварын төв Ухань хот бол баатар хот гэдгийг та бүхэн мэдэх байх. Энэ хотод 80 жилийн тэртээ Японы эзлэн түрэмгийлэгчидтэй бид хамтдаа тэмцэж явсан. Зөвлөлтийн цэрэг дайчид, нисэгчдийг тэнд оршуулсан” хэмээн Элчин сайд сэтгүүлчдэд сануулав. “Тийм болохоор халдварын дараа бид та бүхнийг Ухань хотод зочлон ирэхийг урьж байна. Энэ бол маш үзэсгэлэнтэй хот” хэмээн Жан Ханьхуэй мэдэгдэв.   Хятад анагаах ухааны үр нөлөө   Хятад анагаах ухааныг коронавирусын эсрэг эмчилгээнд ашигласны үр нөлөө 85 гаруй хувьтай байна хэмээн Элчин сайд онцлов. "Хятад эмчилгээ, хятад эм үр нөлөөтэй (коронавирусыг эмчлэхэд) болохыг практик харуулж байна. Хятад анагаах ухааны ерөнхий үр нөлөө 85-аас илүү хувьтай байна. Зарим бүс нутагт бүр 90 гаруй хувьтай байгаа. Өвчлөлийн эхний шатанд хятад анагаах ухааны аргыг эмчилгээнд хэрэглэсэн бүх тохиолдол үр дүнтэй байж, өвчтөнд хүндрэл гараагүй” хэмээн Жан Ханьхуэй мэдээлэв. "Европын анагаах ухааныг хятадынхтай хослуулах явдал эмчилгээний хамгийн үр нөлөөтэй арга” гэдгийг тэр онцлов. "Одоо өдөр бүр хоёр мянга гаруй хүн эдгэрч байна. Халдвар авсан шинэ тохиолдол хэдэн зуугаар тоологдож байна” хэмээн Ханьхуэй хэлэв. Эх сурвалж: www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05