ЭМЯ:Солонгост эмчлүүлэхээр очсон иргэний биеийн байдал хүнд байна

2020-02-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл /02.25/хийлээ. Энэ үеэр БНСУ-д байгаа монгол иргэний халдварын онош батлагдсан гэдгийг хэллээ. Түүнчлэн 12.00 цагийн байдлаар монгол иргэн О-гийн биеийн байдал маш хүн байгаа юм байна. Дээрх эрэгтэй нь элэгний архаг үрэвсэлтэй байсан бөгөөд БНСУ-д эмчлүүлэхээр хоёрдугаар сарын 12-ны өдөр БНСУ-д очсон. Очсон даруйдаа дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Улмаар шинжилгээ өгөхөд өчигдөр /02.24/ коронавирусын халдварын онош эерэг гарч, онош батлагдсан байна. Харин түүнтэй хамт явсан эхнэр болон эгч нарын онош батлагдаагүй буюу халдвар аваагүй нь тогтоогджээ. ДЭМБ-ын  ажилтан Н.Ариунтуяа "БНСУ, Япон, Кувейт, Иран, Ирак зэрэг орнуудад халдвар гарч нас баралт нэмэгдээд байна. ДЭМБ-аас цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа. БНХАУ-аас гадна хэд хэдэн улс орнуудад голомтлон халдварлаж байна. Нийт тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 8079 болж, нас баралт нэмэгдсэн байна. Өдөр ирэх бүр дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдаж байна” гэв. ХӨСҮТ-ийн ерөний захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман тохиолдол байсан. Эдгээрээс халдварын тохиолдол илрээгүй байна. Яг одоогоор улсын хэмжээнд зургаан иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийж байна. Бусад улс орнууд голомтыг хязгаарлах талаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад тохиолдол бүртгэгдээгүй боловч бид дор бүрнээ хичээх хэрэгтэй гэдгийг хүсэж байна. Нэг хүнийг тусгаарлаж хянахад маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, асар их хөрөнгө мөнгө зарцуулагдаж байдаг гэдгийг хэлмээр байна” гэлээ. Эмнэлгийн тусламжийн газрын дарга н.Буянжаргал “Юуны түрүүнд төр засгийн шийдвэрээ дагаж байгаа иргэддээ талархаж байна. Өчигдөр болсон онцгой комиссын хуралдаанаар БНСУ-аас ирэх нислэгүүдийг цуцалсан. Тусгаарлан сэргийлэлт буюу ажиглалтад Замын-Үүдэд 104, Дорнод аймагт 5, Жаргалантын аманд 17 иргэн ажиглалтад байна. Эдгээр иргэдээс эрүүл мэндийн ямар нэг сэжигтэй тохиолдол ажиглагдаагүй байна. Япон, БНСУ-д халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулаад тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд мэдээлэл өгч байна. БНСУ-д амьдарч буй нэг монгол иргэний онош батлагдсан гэх мэдээллийг өгч байна.
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05