Тэгү хотоос ирсэн зургаан солонгос иргэнийг тусгаарлалаа

2020-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 15:55 цагт БНСУ-аас Инчеон–Улаанбаатар чиглэлийн КЕ-867 дугаартай нислэгээр Тэгү хотоос сүмийн шугамаар ирсэн хоёр, нэг гэр бүлийн дөрвөн, нийт зургаан солонгос иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан, ХӨСҮТ-д шилжүүллээ. Мөн 20:42 цагт Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ 312 дугаартай нислэгээр Тэгү хотоос ирсэн болон тус хотоор дамжсан нийт 18 монгол иргэнийг түр тусгаарлаж хоолой хөндүүрлэсэн гэх зовиуртай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, 17 иргэнийг түр тусгаарлаж хяналтад аваад байна. Мэргэжлийн хяналтын байгууллага Буянт- Ухаа боомтоор бүх чиглэлийн нислэгээр ирж буй зорчигчдод эрүүл мэндийн тандалт, хяналтыг хийж байгаа бөгөөд 23-24-нд шилжих шөнө Улаан-Үүд-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн хуваарьт дөрвөн нислэг ирэх үед хяналт, тандалт хийн ажиллажээ. БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусын өвчлөл, тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсаас ирж байгаа монгол иргэд иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан айл хэсэхгүй, олон нийтийн газраар явахгүй байж гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ болон харъяа эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай байгаа юм Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05