Х.Баттулга: Монгол түмэн минь хамтын хүчээр дэлхийг түгшээсэн сорилтыг давна

2020-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МЭНДЧИЛГЭЭНД:
“Амархан сайн байцгаана уу, монголчууд аа Ахмад настан буурлууд минь тавтай сайхан хаваржиж байна уу? Монгол сайхан уламжлалаараа та бүхний амар амгаланг айлтгаж “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье! “Өвчингүй бол жаргал” хэмээх өвгөдийн сайхан сургаал байдаг. Эрхэм дээд баялаг болох эрүүл мэндээ хайрлан хамгаалж, азай буурлууд, алдрай үрсээ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд энэ цагаан сараар биечлэн золгохгүй байхыг төр засгаас уриалж, нийтийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг монголчууд маань уужим сэтгэлээр ухамсарлан ойлгож, уриалан дэмжиж байгаад талархалтай байна. Ахмад буурлууд аа! Монголын төр настан буурлуудаа халамжлан тэтгэх нандин уламжлалаа умарталгүй, хичээн гүйцэлдүүлэхээр чармайн ажиллаж байгаа. Саяхан батлагдсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль бол үүний тодхон илэрхийлэл бөгөөд дараа дараагийн шат дараалсан арга хэмжээний зөвхөн эхлэл юм. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэгчлэн Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг ам цагаан хулгана жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05