Л.Мөнхтүшиг: Онгоцонд суух иргэдийн биеийн халууныг нь хоёр удаа шалгаж байна

2020-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

-Нөхцөл байдалтай холбоотойгоор ГХЯ ямар арга хэмжээ авч ажиллаж байна? - БНСУ-д сүүлийн гурван хоног тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. БНСУ-д 48 100 гаруй монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24 800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан. Монгол иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч дотоодын холбогдох байгууллагуудад өгсөн. -Ирж буй нислэгүүдэд ямар хяналт тавьж байгаа вэ? -Гадаад харилцааны сайдын өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар руу явж буй нислэг бүрт давхар хяналт тавьж байгаа. Онгоцонд суухаас өмнө иргэдээс хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг БНСУ-аас Монгол Улс руу  явах нислэгт суулгахгүй байгаа. -БНСУ-д байгаа монгол иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна.Энэ тухай тайлбр өгөхгүй юу? -БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Одоогийн нөхцөл байдалтай  холбогдуулан нэн шаардлагагүй бол БНСУ-д зорчихгүй байхыг зөвлөж байна. Олон нийтийн сүлжээгээр БНСУ-д байгаа монгол иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. БНСУ-д суугаа иргэдийн ар гэрийнхнийг тайван байхыг хүсье. Тус улсын Засгийн газар хүчээ дайчлан ажиллаж байгаа. БНСУ 2015 онд МЭРС вирусыг дарсан туршлагатай улс тул үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа. Тиймээс иргэд маань аль болох тайван байж, хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Солонгосын талын өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мөрдөхийг хүсэж байна. -Бусад орнуудын тухайд? -БНСУ-ын их, дээд сургуулиуд 12 дугаар сарын сүүлээс эхлэн амарсан. Нийтдээ 193 их, дээд сургууль байдгаас 157 их, дээд сурууль нь  ирэх сарын 16-нд дуусах байсан амралтаа сунгасан. Өнөөдрийн байдлаар 14 сургууль гуравдугаар сарын 2-нд хичээлээ эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна.Түүнчлэн БНСУ-аас гадна Италид халдварын тоо огцом нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гаднын улсуудад зорчиж буй манай улсын иргэд сонор сэрэмжтэй байхыг хүсье. БНСУ-аас ирж буй гадна, дотоодын иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ойр дотныхноо хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг хүсье.
Эх сурвалж:www.polit.mn  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05