У.Хүрэлсүх: Хариуцлагатай ард түмэн болохоо харуулцгаая

2020-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхий сайд У.Хүрэлсүх XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. "Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та бүгддээ Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлгэшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр. Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд шинэ коронавирусын өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна. Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ Цагаан сараар харуулцгаая. Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. "Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05