БНСУ:Монгол руу нисэх гэж байсан таван иргэнийг тусгаарласан

2020-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар БНСУ-ын нөхцөл байдлын талаар шинэчилсэн мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 48 цагийн дотор БНСУ-д 433 тохиолдол болж эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж мэдээллээ солилцож байгаа юм байна.  Учир нь БНСУ-д манай улсын 45 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн тоо бий.  Иймд халдвар гарсан хотуудад хөл хорио тогтоогоод байна. Түүнчлэн тус улсаас Улаанбаатар  чиглэлд нисэх гэж байсан таван иргэнийг халуунтай байсан тул тусгаарласан тухай мэдээллийг БНСУ-ын талаас өгчээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өвчний голомтоос ирж байгаа хүмүүс өөрсдийгөө гэртээ 14 хоног тусгаарлаж ажиглах хэрэгтэй. Энэ хугацаанд амны хаалтаа сайн зүү. Эрдэмтэн судлаачид БНХАУ-ын Ухань хотод халдвар гараад оношлоход хугацаа алдсан, хам шинж илэрвэл гэх мэдээллийг хэт их цацаснаас болоод айж сандарсан иргэд эмнэлэгт маш ихээр бөөгнөрснөөс болж халдвар улам тархсан гэж үзэж байгаа юм байна. Дээрх сургамж дээр БНСУ тулгуурлаад иргэдийнхөө хөдөлгөөнийг хязгаарлан, өвчний шинж тэмдэг илэрвэл аль болох гар утсаар зөвлөгөө өгсний дараа хаашаа хандахаа шийдэж байгаа гэсэн. Энэ нь ч зөв гэж харж байна.Манай улсад орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул томоохон эмнэлгүүдэд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байна.” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05