Өмнөд Солонгост халдварын тоо огцом нэмэгдэж, 346 болов

2020-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН БНСУ-д COVID-19 вирусын халдвар авсан хоёр дахь өвчтөн /2020.02.22/ нас барсан бөгөөд халдвар авсан хүний тоо 142-оор нэмэгдэж, нийтдээ 346 болсон байна. Энэ бол халдварын тархалт БНХАУ-ын дараа орох өндөр үзүүлэлт болохыг хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Шинээр бүртгэгдсэн халдварын ихэнх нь буюу 92 нь Дэгү хотоос холгүй орших Чеонду /Cheongdo/ дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний халдвар хяналтын албанаас мэдээлсэн байна. Өмнөд Солонгос дахь халдварын гол цэг болчихоод байгаа Дэгү хот дахь Христийн Шинчожи сүмийн 150 гаруй гишүүн шинэ төрлийн короновирусын халдвар авсан нь одоогоор тогтоогдоод байгаа аж. Учир нь 61 настай эмэгтэй, хоёрдугаар сарын 10-нд халуурч эхлэхээсээ өмнө хотын сүмийн цуглаанд дөрвөн удаа очсон байна. Дараа нь тэрээр халдвар авсан нь тогтоогджээ. Үүнээс улбаалан тус улсад короновирусын халдвар огцом нэмэгдээд байгаа юм. Чеонду /Cheongdo/ нь Дэгү хотоос 27 км зайтай оршдог, Шинчожи /Shincheonji/ сүмийг үүсгэн байгуулагч Ли Мэн-хээ /Lee Man-hee/-гийн төрсөн газар аж. Өнөөдөр буюу бямба гаригт халдварын 92 тохиолдол бүртгэгдсэн эмнэлэгт сүмийн үүсгэн байгуулагчийн ахыг оршуулах ёслол гурван долоо хоногийн өмнө болж өнгөрсөн талаар дүүргийн удирдлага мэдээлжээ. Уг оршуулах ёслолд сүмийн итгэгч олон хүн оролцжээ. Өмнөд Солонгосын дөрөв дэх том хот Дэгү нь 2,5 сая хүн амтай. Хотын дарга нь иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Мөн тус бүс нутагт байрладаг АНУ-ын цэргийн бааз руу нэвтрэх эрхийг хязгаарласан байна гэдгийг channelnewsasia.com мэдээлжээ. Вирусын халдвараас нас барсан эхний өвчтөн нь Чеонду /Cheongdo/-гийн эмнэлэгт удаан хэвтэж эмчлүүлж байсан аж. Түүнд уушигны хатгалгааны шинж тэмдэг илэрч байсан бөгөөд шинэ төрлийн вирусын халдвар авсныг нас барсных нь дараа л тогтоосон байна. Шинэ төрлийн короновирусын халдвар нь БНХАУ-ын Ухань хотоос эхэлж дэгдэж, одоо дэлхийн 25 улсад халдвар тархсан нь бүртгэгдэж, 2300 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг энэ вивусын халдвараас хамгаалахын тулд амны хаалт зүүж, гараа угааж, ариутгаж, олон нийтийн газраар явахгүй байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ. Эх сурвалж: polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05