ЭМЯ:Тэгү хотоос ирсэн зургаан оюутныг тусгаарлалаа

2020-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
T.САЙХАН Эрүүл мэндийн яамнаас коронавирусын тархалттай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: БНСУ-д халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Монгол Улсын 48 мянган иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Тиймээс монголчууд өвчлөл гарсан улс руу аль болох зорчихгүй байх, явсан бол 14-21 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх шаардлагатай. Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалтаа зүүгээд эмнэлэгт хандана. Хятадад шинэ тохиолдлын тоо багасаж байгаа ч Франц, Япон, Солонгос, Хонгонгод халдвар голомтлон гарч байна. БНСУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар авсан хүний тоо гурав дахин нэмэгдлээ. Халдварын 80 хувь нь Тэгү хотод бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатарын онгоцоор өчигдөр орой ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авлаа. Тэгү хотод коронавирусын халдварын 80 хувь нь гарч байна. Тус хотод монгол оюутнууд олноор сурдаг юм байна. Тэгү хотод бүх шатны сургуулиудаа хаагаад, дуудсан цагт ирээрэй гэсэн байна. Тиймээс монгол оюутнууд маань эх орондоо ирсэн. Оюутнуудад халуурах зэрэг ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээний хариу гараагүй байна. Мөн Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байна гэв. Эх сурвалж:www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05