Зургаан аймагт зам хаахаа мэдэгдэв

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх  юм. Өчигдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэр хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна. Зам хаах мэдэгдэл гаргасан аймгуудыг танилцуулъя
  1. Архангай аймаг:Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,
  2. Говь-Алтай аймаг:Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэлх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  3. Дундговь аймаг:Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-нээс 27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
  4. Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж  хоёрдугаар сарын 21-нээс 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,
  5. Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг дуустал хязгаарлах,
  6. Дорноговь аймаг:Хоёрдугаар сарын 21-нээс 27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05