Билли Айлиш: Үхэх цаг болоогүй

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британийн тагнуулын албаны нууц ажилтан 007 Жеймс Бондын “Үхэх цаг болоогүй” нэртэй шинэ цуврал дөрөвдүгээр сараас гарч эхэлнэ. Харин залуу дуучин Билли Айлишийн дуулах энэ киноны дуу “Youtube”- дуу хөгжмийн сувгийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг 50 дууны жагсаалтад багтжээ. Энэ дууны тухай мэдээллийг хүргэж байна. ♦ АНУ-ын хамгийн залуу поп дуучин Билли Айлиш 22 настай, Финнеас О Коннел ахтайгаа хамтран үгийг нь бичиж “Оскар” кино наадмын шагнал гардуулах ёслолд оролцсоны дараа өнгөрсөн баасан гаригт цахим ертөнцөд дуугаа цацжээ. Тэрээр энэ дуугаа “Оскар” кино наадамд дуулна гэж төлөвлөж байсан ч Битлз хамтлагийн “Yesterday” дууг оддын дурсгалд зориулан дуулсан байна.   ♦ Дуучин бүсгүй инстаграммд дууныхаа клипийг тавьснаас хойш 10 цагийн дотор дөрвөн сая хүн дууг нь сонссон байна. Урвалт, цөхрөлтийн талаар дуулдаг баллад төрлийн энэ дуу нь дөрвөн минутынх аж. Мөн “Youtube” дуу хөгжмийн сувагт оруулсан бичлэгийг нь дөрвөн цагийн дотор 24 сая гаруй хүн үзжээ. Харин одоогийн байдлаар 27 сая гаруй хүн энэ клипийг нь үзээд байна.   ♦ Энэ жилийн Грэмми дуу хөгжмийн наадмын шилдэг дууны цомог, шилдэг диск, оны шилдэг дуу, шилдэг дуучин төрлөөс шагнал авсан 18 настай Билли Айлиш  Жеймс Бонд киноны дууны үгийг бичсэн, дууг бичүүлсэн хамгийн залуу дуучин болжээ. Мөн энэ киноны дууг дуулснаар өмнөх ангиудын дууг дуулсан нэрт дуучин Аделе, Мадонна, Пол Маккартни нарын дараа нэр нь бичигдэж байна. ♦ Билли Айлиш дууныхаа дахилтад “Намайг нэг удаа мэхэл, дахин мэхэл. Чи үхэл эсвэл диваажин юм уу. Одоо намайг уйлахыг чи хэзээ харахгүй. Үхэх цаг болоогүй гэж дуулдаг аж.   ♦ Дуучин бүсгүй өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын дуу хөгжмийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлснээр Z үеийнхнээс төрсөн анхны дуучин болжээ. Мөн энэ амжилтаараа “Old Town Road” дуугаараа шилдэг дууны жагсаалтыг 19 долоо хоног тэргүүлж амжилт тогтоосон дуучин Ламар хиллийг ардаа орхисон байна.   ♦ “Үхэх цаг болоогүй” дуу нь Жеймс Бонд цувралын 25 дахь ангид зориулсан дуу аж. Харин кинонд жүжигчин Дэниэль Грейг тав дахь удаагаа буюу сүүлчийн удаа нэрт тагнуулчийн дүрийг бүтээжээ. Түүнээс гадна дууны ая хөгжмийг засч янзлахад хөгжмийн зохиолч Оскар, Грэммийн наадмын шагналт Ханс Циммер ажиллаж, “The Smiths” хамтлагийн гишүүн асан гитарчин Жонни Марр клипэнд нь тоглосон байна.   ♦ Билли Айлиш энэ дууг дуулах болсон талаараа “Энэ кинонд оролцсон нь бүх талаараа солиорол юм. Гэхдээ домогт цуврал киноны дууны үгийг зохиож дуулна гэдэг нэр төрийн хэрэг. Би одоо хүртэл шокноосоо гараагүй байна гэж бичжээ.   ♦ Дуучин бүсгүйн ах Финнеас энэ дууг зохиоход оролцсон талаараа “Бондын киноны дууны үгийг бичнэ гэдэг бид амьдралдаа хийхийг мөрөөдсөөр ирсэн зүйл. Миний бодлоор кино, хөгжмийн салбарын билэг тэмдэг болсон бид хоёр шиг хосууд гэж байдаггүй байх. Түүнээс гадна домогт тагнуулч 007-гийн тухай кинонд жижигхэн  боловч дүрд тоглох аз таарлаа” гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.20  ПҮРЭВ  № 37 (6262)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05