Н.Энхболд: Зам хаах шийдвэрийг аймгууд дангаараа гаргахгүй

2020-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын дэд  дарга Н.Энхболд /02.19/мэдээлэл хийлээ. Тэрээр “Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баяраар 84 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь энэ өвчин тархахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймээс ДЭМБ-аас улс орон бүрт энэ өвчний эсрэг авсан арга хэмжээгээ сулруулахгүй байх зөвлөмж хүргүүлж байна.  Эрдэмтэн судлаачид энэ өвчний тархалт энэ оны дөрөвдүгээр сараас буух таамаг дэвшүүлж байгаа юм. Манай улсад шинэ коронавирусын халдвар тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Иймд Засгийн газрын хуралдаанаар шинэ коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарган хэрэгжүүлж байсан. Үүнийг ирэх гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ” гэсэн юм. -Цагаан сарын баярын өдрүүдээр нийслэлээс гарах орох хөдөлгөөнийг хаах асуудал өнөөдрийн хуралдаанаар яригдсан уу?  -Хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах асуудал яригдаагүй. Цагаан сарын хүртэл нэлээд хугацаа байна. Иймээс бид нөхцөл байдалд ойр ойрхон дүн шинжилгээ хийнэ. Зарим аймгууд орох гарах хөдөлгөөнөө хаасан гэх мэдээлэл аваад байна. Гэхдээ ийм шийдвэрийг аймгууд дангаараа бус ЗТХ-ийн сайдтай харилцан зөвшилцөж гаргах ёстой. Эх сурвалж:www.polit.mn 
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

2026-11-06
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05